x

Финландад бэлэглэсэн хоёр пандаг буцаахаар болжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд айлчлах үеэрээ Финланд улсад бэлэглэсэн хоёр хулсны баавгайг Хятадад буцаан өгөхөөр болсон тухай “Эхтяри” амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.

“Бид Хятадын түншүүдээсээ чухал тусламж дэмжлэгийг хүлээн авсан билээ. Бидний зорилго бол олон улсын хөтөлбөрийн хүрээнд аварга пандаг хамгаалах явдал байсан. Харамсалтай нь, бид панда баавгайнуудыг буцаан өгөх шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ” гэж тус амьтны хүрээлэнгийн дарга Ристо Сивонен ярьсан байна. 

Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь коронавирусний цар тахал болон Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас жил бүр ирэх жуулчдын тоо буурсан, мөн инфляц болон бодлогын хүү өссөн зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой ажээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан амьтны хүрээлэнгийнхэн панда баавгайнуудыг үргэлжлүүлэн тэжээх боломжгүй болсон байна. Хулсны баавгайнуудыг энэ онд багтаан буцаах ажээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд Финландад айлчлах үеэрээ бэлэглэсэн хулсны баавгайнуудыг 2018 оны нэгдүгээр сарын дундуур Хельсинки хотод, дараа нь Финландын нийслэлээс 350 км-ын зайд орших "Эхтяри" амьтны хүрээлэнд аваачжээ. 

Дундуураа урсдаг голтой асар том газрыг амьтдад зориулан гаргаж, тусгай павильон босгон “Пандагийн байшин” хэмээн нэрлэжээ. Хулсны баавгайнуудыг авчирсны дараа амьтны хүрээлэн жил бүр 280 мянган зочин хүлээж авна гэж тооцоолж байв. Пандануудыг Финландад 15 жилийн түрээсийн гэрээгээр илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 59 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 2 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top