x

Израилын цохилтын улмаас Ливанд 492 хүн амиа алджээ

Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг онилсон Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.

Хоёр талын цэргийн ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан дайнд хүргэж болзошгүй байгаа тул дэлхийн томоохон гүрнүүдийн зүгээс хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байснаас гадна 1645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон хэд нь цэргийнхэн байсныг мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Фирасс Абиадын хэлснээр, агаарын цохилтын улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэгэн Газын зурвас” болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган хуралдаж буй энэ үед хурцадмал байдал даамжирч буй нь туйлын аюултай бөгөөд түгшүүр төрүүлж байгааг дурдаад “бараг бүрэн хэмжээний дайн болж байна” гэж нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, хүмүүсийг орон гэртээ аюулгүй буцан очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна гэсэн бол Пентагон болзошгүй эрсдэлийг харгалзан Ойрх Дорнод руу “цөөн тооны” нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарласан байна.

Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон “Хезболла”-гийн хоорондох хил дамнасан тулаан бүтэн жил орчмын турш үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэний ихэнх нь “Хезболла”-гийн дайчид бөгөөд олон арван мянган хүн дүрвэжээ. 

“Хезболла” бүлэглэлийнхэн ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа ба Газ зурваст гал зогсоох хүртэл хил дамнасан халдлагуудаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр бүлэглэлийг Иран улс дэмжиж байгаа бол Израил, Их Британи болон бусад улс оронд тэдгээрийг террорист байгууллага гэж үздэг. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 54 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 17 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 21 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top