x

Хүүхэдтэйгээ ном унших дадал хэвшүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тeйлор, Хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт хариуцсан захирал Тришиа Төрболд, Гадаад харилцааны зөвлөх Б.Халиунаа нарыг хүлээн авч уулзан, “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.

Боловсролын яам, Азийн сан хамтран Лоринэт сангийн дэмжлэгтэй номоор дамжуулан 5 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хамт ном унших дадал хэвшүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд номын ач холбогдлыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулж, унших дадал, арга техникийн талаарх зөвлөгөөг цахим орчинд түгээн, “Let’s Read” гар утасны аппликейшн буюу цахим номын санг бүтээж, гадаад хэлээр 10,000 гаруй, монгол хэлээр 230 орчим хүүхдийн номыг байршуулжээ.

Мөн “Гэр өргөө” ТББ-тай хамтран гэр хорооллын бүсүүдэд номын ач тусыг таниулах, унших дадал хэвшүүлэх зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулснаар хүүхдийн үгийн баялаг болон өөртөө итгэх итгэл нэмэгдсэнийг Азийн сангийнхан онцоллоо. Цаашид сайн дурын уншлагын клуб байгуулж сургууль, номын сан, олон нийтийн төвүүдийг идэвхжүүлэх, хүүхдийн ном бүтээх хүсэлтэй зохиолч, зураачдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг, сургуулийн багш нарт хүүхдэд ном уншиж өгөх арга техникийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэв.

Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номын тусыг таниулах, эцэг эх,асран хамгаалагч нь хүүхдэдээ ном унших өгөх соёлыг дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлж буйд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийллээ.

Тэрбээр хүүхдийн уншаад ойлгох чадварыг сайжруулах шаардлагатай байгаа энэ цаг үед “Хамтдаа уншицгаая” төслийг дэмжин, үргэлжлүүлнэ хэмээв.

Хүүхэд сургуульд ормогцоо уншиж сурах бус төрсөн цагаасаа эхлэн номтой ойр байх нь хүүхдийн танин мэдэхүй болон нийгэмшихүйн хөгжилд асар их нөлөөтэй. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэн тогтмол ном уншиж өгснөөр хэл яриа, бичиг үсэг, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтод нь сайнаар нөлөөлж, сургуульд орох бэлтгэл нь болдог гэж Боловсролын яам мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 53 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 16 цаг 54 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 17 цаг 32 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 17 цаг 34 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 17 цаг 35 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 17 цаг 43 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 17 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 17 цаг 52 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 17 цаг 55 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 17 цаг 56 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 17 цаг 57 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 20 цаг 13 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top