x

А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ

Шведийн тамирчин Арман Дюплантис тус улсын Уппсала хотын битүү цэнгэлдэх хүрээлэнд болсон Mondo Classic хөнгөн атлетикийн дэлхийн цуврал тэмцээний үеэр тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр өчигдөр 6 метр 31 сантиметрийн өндөр дээгүүр харайсан байна. Ингэснээр өнгөрсөн оны 9 дүгээр сарын 15-нд Токиогийн ДАШТ-ий үеэр өөрийн тогтоосон дэлхийн рекордыг /6,30 м/ эвджээ.

Өдгөө 26 настай Дюплантис Токио болон Парисын Олимпын наадмуудад түрүүлснээс гадна 2025 онд гуравдахь удаагаа дэлхийн аварга болж, задгай талбайн /6,30 м/ болон битүү цэнгэлдэхийн /6,27 м/ дэлхийн дээд амжилтуудыг тогтоосон юм.

Арман Дюплантисын амжилтын товчоон:

2020 — 6,17 м, Турин (Итали)

2020 — 6,18 м, Глазгоу (Шотланд)

2022 — 6,19 м, Белград (Серб)

2022 — 6,20 м, Белград (Серб)

2022 — 6,21 м, Южин (АНУ)

2023 — 6,22 м, Клермон-Ферран (Франц)

2023 — 6,23 м, Южин (АНУ)

2024 — 6,24 м, Шямын (БНХАУ)

2024 — 6,25 м, Парис (Франц)

2024 — 6,26 м, Хожув (Польш)

2025 (2 дугаар сар) —6,27 м, Клермон-Ферран (Франц)

2025 (6 дугаар сар) – 6,28 м, Стокхольм (Швед)

2025 (8 дугаар сар) – 6,29 м, Будапешт (Унгар)

2025 (9 дүгээр сар) – 6,30 м, Токио (Япон)

2026 (3 дугаар сар) – 6,31 м, Уппсала (Швед).

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top