x

Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй соронзон орон үүсгэжээ

Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. 

Хятадын Шинжлэх ухааны академийн /CHMFL/ харьяа Хэфэйн физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Өндөр эрчимтэй соронзон орны лабораторийн эрдэмтдийн бүтээл нь технологийн салбарт нээлт хийх, түүнийг олон салбарт ашиглахад тус дөхөм болно гэж найдаж байна.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөр эрчимтэй тогтмол соронзон орон нь шинжлэх ухааны судалгааны хүчирхэг хэрэгсэл болдог туршилтын онцгой орчин юм. Ийм орчинд бодисын шинж чанарыг удирдаж болох ба энэ нь эрдэмтэд шинэ үзэгдлийг нээх, бодисын шинэ хуулийг судлахад тус дөхөм болдог.

Түүнчлэн өндөр эрчимтэй соронзон орон нь цахилгаан соронзон металлурги, химийн урвалын синтез зэрэг салбаруудад хэрэглээний шинэ технологийг бий болгох, ялангуяа цөмийн соронзон резонансын технологийг анагаах ухаанд өргөнөөр ашиглахад түлхэц өгнө.

Физик, хими, эд материал судлал, амьдралын шинжлэх ухаан зэрэг төрөл бүрийн салбарт чухал ач холбогдолтой учраас байнгын өндөр эрчимтэй соронзон орныг Нобелийн шагналын "өлгий" гэж нэрлэдэг.

CHMFL-ийн шинжлэх ухааны академийн захирал Куан Гуанлигийн хэлснээр, шинэ ололт нь шинэлэг соронзон бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох чиглэлээр ажилладаг судалгааны багийг дөрвөн жилийн ажлын үр дүн юм. 

Өндөр эрчимтэй тогтмол соронзон орныг судлах таван том лаборатори АНУ, Франц, Нидерланд, Япон, Хятадад байдаг. Хятадын шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн төв болох Хэфэй хотод байнгын өндөр эрчимтэй соронзон орон бий болгох төхөөрөмжийг 2017 онд ашиглалтад оруулжээ. Хятадын эрдэмтэд хайбрид соронзыг ашиглан 2022 онд дэлхийн хамгийн өндөр эрчимтэй буюу 45.22 Тесла байнгын соронзон орныг бий болгосон байна.

Өндөр эрчимтэй тогтмол соронзон орон бүхий соронз нь эсэргүүцэлтэй соронз, хэт дамжуулагч соронз, хайбрид соронзоос бүрддэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, эсэргүүцэлтэй соронзыг уян хатнаар, түргэн хянах боломжтой тул шинжлэх ухааны судалгаанд найдвартай, үр дүнтэй туршилтын орчныг бүрдүүлдэг ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 59 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 2 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top