x

“Quad”-ын удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов

Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын удирдагчид эргийн хамгаалалтын албадын харилцан уялдааг бэхжүүлэх замаар далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Quad” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг төрөлх Делавэр муж улсдаа бямба гарагт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, Энэтхэг-Номхон далайд “бодит эерэг нөлөө үзүүлэх” нэмэлт төслүүдийг хэрэгжүүлэх болно гэлээ.

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдал, дэд бүтцээс эхлээд байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээ, шинэ технологи зэрэг салбарт шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санаачилгуудыг тодорхойлсон байна.

Шинэ төслүүдэд ирэх жилээс эхлэн эргийн хамгаалалтын албадын хамтарсан сургуулилалт хийх, мөн бүс нутгийн бусад улс орнуудад өөрсдийн усан нутаг дэвсгэрт хяналт тавих, хууль тогтоомжийг сахиулах, хууль бус үйл ажиллагааг зогсооход нь туслах зорилгоор сургалт судалгааг өргөжүүлэх зэрэг багтжээ. “Quad”-ийн дэмжлэгийг мөн шинэ технологи, өгөгдлийн тусламжтайгаар сайжруулах ажээ.

Ж.Байден хэлсэн үгэндээ, “Бид бүх зүйлийг хэрхэн яаж хийж гүйцэтгэхээ мэддэг ардчилсан орнууд” гэдгийн онцлоод, дөрвөн улс “стратегийн хувьд урьд хожид байгаагүйгээр уялдан холбогдож байгааг” цохон тэмдэглэжээ. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 1 цаг 36 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 1 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 1 цаг 48 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 29 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 3 цаг 42 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 3 цаг 52 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 17 цаг 46 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 17 цаг 47 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 17 цаг 49 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 17 цаг 50 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 17 цаг 50 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 17 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 17 цаг 53 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 17 цаг 53 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 17 цаг 54 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 17 цаг 55 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 17 цаг 56 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 17 цаг 59 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 21 цаг 6 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 21 цаг 23 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top