x

Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна

Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.

Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар автомашин ба түүний эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн 1600 орчим компанийн хувьцаа нийтдээ 2.8 их наяд гаруй ам.долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн 2023 оны сүүлийн арилжаанаас хойш 6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ялангуяа ЕХ-ны автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн их хувиар /26 хувь/ унасан байна. Япон, АНУ-ын үйлдвэрлэгчдийнх 8 ба 6 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ  нийт 18 хувиар өсжээ. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийнх 21 хувиар өссөн байна. 

ЕХ-ны үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд нь юуны түрүүнд шинэ цахилгаан автомашины борлуулалт муудсантай холбоотой гэж “Nikkei”-н мэргэжилтнүүд үзэж байна.  Долоодугаар сард тэдгээр компанийн борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад 10.8 хувиар унажээ.

Ялангуяа Герман улсад цахилгаан автомашин худалдан авахад олгодог байсан татаасыг цуцалсны дараа шинэ автомашины борлуулалт ихээхэн /20 гаруй хувь/ буурчээ. Мөн Хятадын компаниуд ЕХ-ны зах зээлд автомашинаа харьцангуй хямд үнээр санал болгож байгаа нь борлуулалт буурахад нөлөөлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 47 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 3 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 15 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 19 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 56 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 29 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 31 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 34 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 42 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 49 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top