x

Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана

Германы Канцлер Олаф Шольц энэ сарын 15-17-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан улсуудад айлчиллаа. 

Айлчлалуудын үеэр тэрбээр Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменстан гэсэн Төв Азийн таван орны удирдагчдын хамт “С5+1” хэлбэрээр зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Түүнчлэн хэд хэдэн уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний чиглэлээр хоёр талын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан хамгийн чухал баримт бичгүүдийн нэг нь Узбекистантай хийсэн цагаачлалын тухай гэрээ байв. 3000 орчим жилийн түүхтэй Самарканд хотод Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Германы Канцлер Олаф Шольц нарыг байлцуулан хоёр улсын төлөөлөгчид цагаачлалын тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээг О.Шольцын бүс нутагт хийсэн айлчлалын хамгийн чухал үр дүнгүүдийн нэг гэж дүгнэж байна.

Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.

Гэхдээ хамгийн чухал зүйл бол, энэ баримт бичиг нь Германд гэмт хэрэг үйлдсэн, орогнох эрхгүй Афганистаны иргэдийг Узбекистаны зуучлалаар албадан гаргах боломжийг олгож байгаа юм. DPA агентлагийн мэдээлснээр, одоогоор Германд албадан гаргах ёстой 225 мянга орчим хүн байна. 2023 оны байдлаар тэдний 24 мянга нь Афганистаны иргэд байжээ.

Одоогийн байдлаар Герман улс зургаан улстай ийм гэрээ байгуулжээ. Тухайлбал, О.Шольц Төв Азийн орнуудад айлчлахынхаа өмнө Кени улстай ийм гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн хэдэн жилийн өмнө Гүрж, Энэтхэг, Марроко, Колумби улсуудтай гэрээ байгуулжээ. Мөн Молдова, Киргиз улсуудтай энэ асуудлаар эрчимтэй хэлэлцээ хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 56 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 31 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 34 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 49 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top