x

Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ

Дэлхий даяар сонгогчдын ирц буурч, сонгуулийн дүн улам бүр маргаантай болж байгаа нь ардчилалд итгэх итгэлд эрсдэл учруулж байна гэж өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс /IDEA/ гаргасан уг тайланд дурдсанаар, 2008-2023 онд дэлхийн сонгогчдын ирц 10 хувиар буюу 65.2-оос 55.5 болж буурсан байна.

1975 оноос хойш жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн улс орнуудын ардчиллын үзүүлэлтүүдийг хэмждэг. Энэ удаагийн тайлан сүүлийн таван жилийн хугацаанд 158 орны 47 хувьд нь амин чухал үзүүлэлтүүд буурч, дэлхийн ардчилал найм дахь жилдээ дараалан хумигдсаныг харуулсан байна. 

Мөн 2020 оны дунд үеэс 2024 оны дунд үе хүртэлх хугацаанд таван сонгууль тутмын нэг нь хуулийн маргаан дагуулсныг олон улсын ажиглалтын байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон байна. Түүнчлэн санал хураалт, саналын хуудасны тооллого мөн хугацаанд сонгуулийн үйл явц дахь хамгийн их маргаантай асуудал байсныг дурджээ.

IDEA нь дэлхийн ардчиллын төлөв байдлын индексүүдийг гаргахдаа төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, оролцоо гэсэн дөрвөн үндсэн ангиллаар шалгуур үзүүлэлтүүдийг ангилдаг. Тэгвэл төлөөлөл ангилалд багтах чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналтад хамаарах үзүүлэлт нь 2023 онд хамгийн доогуур үзүүлэлтэд хүрсэн гэж судалгааны төв мэдээлжээ.

Д.Трампын амь насанд халдах оролдлого аюул заналхийлсээр байгааг харуулж байна

Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болох АНУ-д ардчиллын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд сэргэсэн гэж IDEA мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ оны долоодугаар сард Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан явдал нь аюул эрсдэл байсаар байгааг харуулсан гэдгийг мөн дурдсан байна.

Тайланд бичсэнээр, АНУ-д итгэл хүлээсэн сонгууль, иргэний эрх чөлөө, улс төрийн тэгш байдал зэрэг үзүүлэлтүүд 2015 оноос хойш буурсан байна. “2020 оны сонгууль “чөлөөтэй, шударга” болсон, мөн улс орон нь гүн гүнзгий туйлширсан хэвээр байна гэж америкчуудын талаас бага хувь нь /47 хувь/ үзэж байгааг” тайланд дурджээ.

Сонгууль бол “тулгын чулуу” хэвээр байна

Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ. Мөн одоо тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сонгууль нь ардчиллын тулгын чулуу хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн жилээс хойш олны анхаарлыг татсан олон сонгуульд засгийн эрх барьж буй намууд ерөнхийлөгчийн сонгууль болон парламентын сонгуульд олонхын суудлаа алдаж ялагдсан гэж тайланд дурджээ. “Саяхан Гватемал, Энэтхэг, Польш, Сенегал болон бусад олон оронд болсон сонгууль сонгогчдод дуу хоолойгоо хүчтэй өргөх боломжийг олгосон” гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 56 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 34 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 49 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top