x

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ. 

Тэрбээр даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Бид энэ саналын агуулгын талаар бүс нутгийн түншүүдтэй, ялангуяа Египет, Катар улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эл санал нь талуудыг эцсийн тохиролцоонд хүргэж чадна гэдгийг баталгаажуулахыг зорьж байна гэжээ.

Шинэчилсэн саналыг яг хэдийд танилцуулах талаар АНУ хараахан мэдээлээгүй байгаа боловч албаны эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед танилцуулах аж. Энэхүү санал нь АНУ, Катар, Египет улсуудын зуучилж буй яриа хэлэлцээг хэдэн сарын туршид мухардалд оруулаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгджээ. Түүнчлэн Израил, ХАМАС-ын дайны галыг зогсоох, 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийх үеэрээ барьцаалсан хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Э.Блинкен Каирт Америк-Египетийн стратегийн яриа хэлэлцээний хуралдааныг Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделаттитай хамтран даргална. Тэрбээр мөн Египетийн удирдлагатай уулзаж, Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан бүх хүний суллах, Палестины ард түмний зовлон шаналлыг арилгах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ гэж М.Миллер мэдээлжээ.

Дайн эхэлснээс хойш Э.Блинкен Ойрх Дорнодыг 10 дахь удаагаа зорьж байгаа бөгөөд тэрбээр энэ удаад Израилын удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр тус улсад саатахгүй байна.

Э.Блинкен Израилын сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Яир Лапидтай даваа гарагт Вашингтонд уулзжээ. Төрийн департаментэд болсон уулзалтын дараа Я.Лапид сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Израил улс барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд тохиролцоонд хүрч, Газын зурваст дайныг зогсоох хэрэгтэй гэж хэлээд, улс төрийн ямар ч үйл явц, үймээн самуун энэ хэлэлцээрт нөлөөлөх ёсгүй гэж цохон тэмдэглэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 1 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 6 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 13 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 17 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 27 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 40 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top