x

Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ

“Яги” хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.

Вьетнамын хүн ам шигүү суурьшсан Улаан мөрний бэлчирийг дайран өнгөрсөн хар салхи үйлдвэрлэлийн томоохон төвүүд байрладаг хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой тус бүс нутагт үйлдвэрүүд, дэд бүтцийг сүйтгэж, тариалангийн талбайг усанд автуулжээ.

Хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж төрийн мэдлийн хэвлэл засгийн газрын эхний үнэлгээг эш татан мэдээлжээ. Тодруулбал, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйдсэн гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Харин Мьянмарт 113 хүн амиа алдсан гэж эрх баригч цэргийн хунт мэдээлсэн юм. Мөн 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мьянмар дахь төлөөлөгч Шила Мэттьюгийн мэдээлснээр, “Яги” хар салхины улмаас тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн уршигт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хөдөө аж ахуйд учирсан хохирлын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мьянмарт 2011, 2015 онуудад болсон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2008 онд “Наргис” хар салхины улмаас 138 мянга гаруй хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. Харин “Яги” хар салхи нь цэргийн хунтыг гадаадын тусламж хүссэн ховор уриалгыг гаргахад хүргэсэн бөгөөд хөрш Энэтхэг улсаас хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламжийг үзүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top