x

Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 

Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. 

Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. 

Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй хүн амын 32.3 хувийг эзэлж байна.

Японы хүн амын хөгшрөлт 1950-иад оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2040 он гэхэд 1971-1974 оны хооронд төрсөн “бэби-бумер” үеийнхэн 65 нас хүрэх үед ахмад настнууд нийт хүн амын 34.8 хувийг эзэлнэ.

Хөдөлмөр эрхэлдэг ахмад настнуудын эзлэх хувь ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд ажлаа үргэлжлүүлэн хийж буй 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 20 дахь жилдээ нэмэгдэж, 9.14 саяд хүрсэн байна.

Тэдний 1.32 сая нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт,  1.07 сая нь, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт, 1.04 сая нь  үйлчилгээний салбарт ажиллаж байна.

65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь 25 орчим хувьтай байгаа бол 65-69 насны ахмадуудын тал хувь нь үргэлжлүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 34 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 40 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 52 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 16 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 20 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 37 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 45 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 51 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 57 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 30 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 32 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 35 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 43 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 50 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top