x

Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв

Дональд Петтит анх удаагаа хориод жилийн өмнө  тойрог замд гарсан ба одоо сансарт дөрөв дэх удаагаа нисч байна. Есдүгээр сарын 11-нд Байконурын  сансарын нислэгийн талбайн 31-р талбайгаагаас Олон улсын сансарын станц руу  «Союз МС-26» жолоодлоготой хөлөг гурван хүний багтайгаар хөөрсөн юм.

Сансарын хөлөг хөөрөөд гурван цагийн дараа ОУСС-тай залгагдаж станцад NASA-гийн астронавт Дональд Петтит оросын хоёр сансарын нисгэгчийн хамт орлоо.

Оросын Алексей Овчинин дөрөв дэх удаагаа, Иван Вагнер хоёр дахь удаагаа нисчээ. Харин Дональд Пептит дөрвөн удаа ниссэнээс гадна  тэр өндөрт ажилласаар байгаа хамгийн өндөр настай хүн болж байна. Тэр одоо 69 настай.   

Дональд Петтит  анх 2002 онд олон дахин ашиглах «Индевор» (Endeavour) хөлгөөр сансарт нисэн станцад 161 хоног ажиллаж, хоёр удаа задгай сансарт гарчээ. Тэр дэлхийд «Союз ТМА-1» хөлгөөр буужээ. «Колумбия»  (Columbia) шатлл  2003  гурван оны хоёрдугаар сард сүйрсний дараа астронавтууд  төлөвлөснөөс бараг хоёр дахин их хугацаанд тэнд саатсан байлаа. 
 Петтит  тойрог замын хоёр дахь нислэгээ 2008 оны арваннэгдүгээр сард мөн л «Индевор» хөлгөөр  станцадад шинэ тоног төхөөрөмж хүргэн хийж, 16 хоног тэнд ажиллажээ. Гурав дахь удаа  Дональд Петтит  2011 он арванхоёрдугаар сард «Союз ТМА-03М» хөлгөөр станцад очоод  2012 оны долоодугаар сард  эргэн иржээ. Өнөөдөр хүртэл Пептит  сансарт 370 хоногоо өнгөрөөсөн байв.
 «Зарим хүмүүс морь унан явцгааж ковбой байхаар төрсөн. Харин би пуужингаар нисч сансарт байх тавилантай хүн. Ийм ч учраас эргэн ирэхээ тэсч ядан хүлээнэ»

Хэрэв «Союза МС-26» хөлгийн нислэг төлөвлөснөөр явагдвал 1955 оны дөрөвдүгээр сарын 20-нд  мэндэлсэн Пептит энэ багийнхаа хамт  энэ хөлгөөр дэлхийд 70 нас хүрэхээсээ  19 хоногийн өмнө 2025 оны  дөрөвдүгээр сарын 1-нд  эргэн ирнэ. 
Одоо ОУСС-д энэ багийнхны хамт Роскосмосын сансарын нисэгчид Олег Кононенко, Николай Чуб,  Александр Гребёнкин, NASA -гийн астронавтууд Мэттью Доминик, Майкл Барратт, Жанетт Эппс, Трейси Дайсон, Барри Уилмор, Сунита Уильямс нар байгаа нь түүхэнд станцад байгаа хамгийн олон хүн гэж орлоо.

Петтит сансарт байсан   хамгийн  өндөр настай хөгшин биш. Жишээлбэл, 1962 онд тойрог замын анхны нислэг  хийсэн астронавт Жон Гленн 1998 онд  77 насандаа дахин сансарт нисчээ. 
Энэ талын дээд амжилтын эзэд нь  «Оддын зам» олон ангитын ахмад Киркийн дүрийг бүтээгч жүжигчин Уильям Шетнер, астронавт болж чадаагүй Эдвард Дуайт хоёр.  Тэр хоёр 90 насандаа  жуулчны New Shepard компании Blue Origin  хөлгөөр суборбитын нислэг хийжээ. Нислэгийн үеэр мөрөөдлөө 2024 оны  тавдугаар сард биелүүлсэн Дуайт цуг ниссэн Шетнераас 48 хоногоор  илүү настай байсан учир хамгийн хөгшин болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд  жараад онуудад «Меркурий-13» хөтөлбөрийн эмэгтэй нисэгчээр хувийн компаниын бэлтгэлд  байсан нисэгч Уолли Фанк болдог. Тэр сансарт зөвхөн жуулчин болон 82 насандаа New Shepard хөлгөөр суборбитын нислэг хийжээ.
 

Эх сурвалж: Вокруг Света

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 34 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 40 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 52 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 3 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 8 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 16 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 20 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 37 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 45 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 51 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 57 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 29 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 32 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 35 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 43 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 50 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top