x

“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ

“SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд таван өдрийн туршид сансарт түүхэн нислэг хийсэн багийнхан ням гарагт эх дэлхийдээ амжилттай буцан ирлээ. 

“Crew Dragon” хөлгийн капсул орон нутгийн цагаар 03:37 цагт Флорида муж улсын эргийн ойролцоо газардсан бөгөөд “SpaceX” энэ үйл явдлыг шууд дамжуулсан байна.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэхүү нислэгийг сансрын арилжааны салбарт "асар том үсрэлт" боллоо гэж мэдэгдэв.

Тэрбумтан Жаред Айзекманы санхүүжүүлж, ахалсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ямар ч сансрын нисгэгчдийн гараагүй өндөрт буюу тойрог замын 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ.  1972 онд “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.

Багийн бүрэлдэхүүнд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит, SpaceX-ийн ажилтнууд болох Сара Гиллис, Анна Менон нар багтжээ.

Айзекман, Гиллис нар задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансар гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. Энэ нислэгээс өмнө зөвхөн сансрын нисэгчид л задгай сансарт гарч байв.

“Crew Dragon” хөлгийн багийнхан тав хоногийн турш сансарт байх хугацаандаа 40 гаруй туршилт хийжээ. Тухайлбал, сансрын нислэгийн үеэр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, “Dragon" сансрын хөлөг болон "Space X"-ийн "Starlink" хиймэл дагуул хооронд хиймэл дагуул хоорондын лазер харилцааг турших зэрэг туршилтуудыг хийжээ.

“Polaris Dawn” бол Айзекман, “SpaceX”-ийн хамтарсан төсөл бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд үйлдэх гурван нислэгийн эхнийх нь юм. "SpaceX"-ийн шинэ "Starship" пуужингийн анхны жолоодлогот нислэгийг уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 1 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 6 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 13 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 27 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top