x

Харрис, Трамп нарын мэтгэлцээнийг 67 сая хүн үзжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны мэтгэлцээнийг 17 телевизээр 67.1 сая хүн үзсэн гэж “Nielsen” судалгааны фирм мэдээлжээ.

Мягмар гарагт Филадельфи хотод ABC телевиз зохион байгуулж, 17 сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг үзсэн хүний тоо зургаадугаар сард CNN-ийн зохион байгуулсан Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нарын мэтгэлцээний үзэгчдийн тоог /51 сая/ хялбархан давсан байна.

Мягмар гаргийн мэтгэлцээн энэ онд хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан телевизийн нэвтрүүлэг болсон боловч Д.Трамп, Ж.Байден хоёрын анхны мэтгэлцээнийг 73 сая гаруй хүн үзэж байсан 2020 оныхтой харьцуулахад буурчээ. Харин 2016 онд Хиллари Клинтон, Д.Трамп хоёрын анхны мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэнээр дээд амжилт тогтоож байлаа.

Гэхдээ 2016 оноос хойш телевизийн үзэгчдийн зуршил эрс өөрчлөгдсөн бөгөөд “Nielsen” мягмар гаргийн мэтгэлцээнийг стриминг үйлчилгээ болон олон нийтийн сүлжээгээр үзсэн хүмүүсийн тооцоог гаргадаггүй. Өмнөх сонгуулийн жилүүдийнхтэй харьцуулахад мэтгэлцээнийг телевизээр үзсэн америкчуудын тоо цөөрсөн бол олон сая хүн дижитал платформоор үзсэн байна.

ABC телевизийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн бол бол NBC 10 сая гаруй үзэгч, Fox News 9 сая гаруй үзэгчтэйгээр удаалжээ. Сонгуулийн өдөр болоход найман долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед болсон мэтгэлцээний үеэр Д.Трамп, К.Харрис нар сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хичээж, гол бодлогын асуудлуудаар нүүр тулан ярилцсан юм.

Мэтгэлцээнийг үзсэн сонгогчид К.Харрисыг Д.Трампаас илүү байсан хэмээн үзэж байгааг CNN-ийн санал асуулгын дүн харуулжээ. Хэдийгээр К.Харрис мэтгэлцээнд сайн оролцсон ч ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд К.Харрисын багийнхан 10 дугаар сард хоёр дахь мэтгэлцээнийг хийхийг уриалсан бол Д.Трамп дахин мэтгэлцэх эсэх талаар тунгаан бодно гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top