x

Америкийн нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ

Америкийн алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч Барри Макферсон даваа гарагт мэдэгджээ.

Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм. 

Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртжээ. Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “Great American Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ.

Ж.Жонс мөн олон арван телевизийн сурталчилгаанд өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн бөгөөд “Энэ бол CNN” гэж хэлснийг нь CNN телевиз олон жилийн турш мэдээ нэвтрүүлэхдээ ашиглажээ. Үүнээс гадна, 1989 онд “Field of Dreams”, 1995 онд “Cry, The Beloved Country.” зэрэг уран сайхны кинонуудад тоглосон байна.

2005 онд Ж.Жонс “Оддын дайн” цувралын “Revenge Of The Sith” ангид, мөн 2014 оны “Star Wars Rebels” хүүхэлдэйн кино, 2016 оны “Rogue One: A Star Wars Story.” ангид Дарт Вейдерийн дүрдээ дахин дуу оруулжээ.

“Оддын дайн” кинонд Дарт Вейдерын хүү Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл мэдэгдэхдээ, “Оддын дайн”-д хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан дэлхийн шилдэг жүжигчдийн нэг хэмээн Ж.Жонсыг тодорхойлоод, түүнийг маш ихээр санан дурсах болно гэлээ.

“Жеймс Эрл Жонс. Түүн шиг гайхалтай хүн дахин хэзээ ч төрөхгүй” гэж жүжигчин ЛеВар Бертон X хуудсандаа бичжээ. Жүжигчин Колман Домингогийн хувьд, “Хүндэт Жеймс Эрл Жонс танд бүх зүйлд баярлалаа. Одоо амар амгалан нойрс доо. Та хамгийн сайнаараа хичээсэн” гэж олон нийтийн сүлжээний хаягтаа нийтэлсэн байна.

CNN телевиз мөн эмгэнэл илэрхийлжээ. “Жеймсийг таалал төгссөн тухай мэдээг сонсоод бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр олон арван жилийн турш CNN болон манай брэндийн дуу хоолой болж ирсэн. Энэ гайхалтай хоолой бол Жеймсийн талаар дэлхий дахинаараа санан дурсах олон зүйлийн зөвхөн нэг нь юм. Бид зүрх сэтгэлээрээ түүний ар гэрийнхэнтэй хамт байна” гэж тус телевиз мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 31 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 32 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 33 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 43 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 43 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 44 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 2 цаг 32 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 2 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 2 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 25 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 4 цаг 38 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 4 цаг 48 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 18 цаг 42 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 18 цаг 43 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 18 цаг 45 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 18 цаг 46 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 18 цаг 46 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 18 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 18 цаг 49 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 18 цаг 49 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top