x

Уэльсийн гүнж Кейт химийн курс эмчилгээгээ дуусгажээ

Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө хааны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.

“Зун дуусах дөхөж буй энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууссан нь надад ямар их тайтгарлыг авчирч буйг би төсөөлөн хэлж чадахгүй байна. Сүүлийн 9 сар бол манай гэр бүлийн хувьд асар хүнд үе байлаа. Дадаж сурсан хэвийн амьдрал маань нэг л мөчид өөрчлөгддөг юм байна” хэмээн гүнж ярьсныг түүний хэвлэлийн алба нийтэлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, он дуусахаас өмнө Кейт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох ажээ. Мөн Кенсингтоны ордноос Кейт, Уильям нар гурван хүүхэдтэйгээ хамт байгааг харуулсан гэр бүлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

“Хорт хавдраас ангижрах нь маш хүнд хэцүү, айдас төрүүлсэн, урьдчилан таамаглах аргагүй үйл явц юм. Хүмүүс бид ямар их эмзэг вэ гэдгийг ойлгон мэдэрч, бүх зүйлийг шинээр харахад хүрч байна. Амьдралд байдаг энгийн атлаа чухал зүйлүүдийг бид бүхэн байх л ёстой гэж үздэг. Харин одоо энэ бүхнийг дахин шинээр ухамсарлан ойлгож, энэ бүхэнд талархаж байх хэрэгтэй гэдгийг сүүлийн үед болсон үйл явдлууд Уильям бид хоёрт ойлгууллаа” хэмээн Кейт ярьжээ.

Уильямын эцэг болох хунтайж Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залж, Чарльз III хаан хэмээн өргөмжилсний дараа Уильям, Кейт хоёрт Уэльсийн хунтайж, Уэльсийн гүнж гэдэг цол хэргэмийг олгосон юм.

Энэ оны нэгдүгээр сард Кейт хэвлийн хөндийн мэс засал хийлгэх явцад түүний биед хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэнийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн анзаарсан байна.  

Энэ талаар элдэв цуу яриа дэгдээхгүйн тулд Кенсингтоны ордноос Уэльсийн гүнжийн өвчний онош болон тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр химийн эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Мөн Кейт биеийнхээ байдал, эмчилгээний талаар дүрс бичлэгээр ярьсан билээ.

Мэс засалд орсныхоо дараа тэрбээр 6 дугаар сард олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд Чарльз III хааны төрсөн өдөрт зориулсан туг залах ёслолд оролцож, 7 дугаар сард Уимблдоны теннисний тэмцээнийг үзэж сонирхжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 12 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 14 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 43 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 12 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 17 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 24 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 28 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 46 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 54 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 0 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 6 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top