x

Эйфелийн үр удам Парисын цамхаг дээр олимпын цагариг тогтмол байрлуулахын эсрэг тэмцэнэ

Олимпын таван цагаргийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна.

Зуны олимпын наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг цаашид байнга байлгах, ядаж дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго саяхан гаргасан юм.

Гэвч цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцэж, буулгах хүртэл тэмцэхээ мэдэгджээ.

Асар том хэмжээтэй, олон өнгийн цагаргууд нь цамхгийн хэлбэрийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, олон жилийн турш төлөвшиж тогтсон бэлгэдлийн утга санаа, агуулгыг эвдэх эрсдэлтэйг Эйфелийн удмынхан мэдэгджээ.

Тэд таван цагаргийг хамгийн уртдаа 2024 оныг дуустал байх боломжтой гэж үзэж байна.

1889 оны Парисын Универсал Үзэсгэлэнд зориулж босгосон 330 метр өндөр Эйфелийн цамхгийг анх 20 жилийн хугацаанд байлгахаар төлөвлөж байжээ.

Одоо уг байгууламж Парис хотын захиргааны өмчлөлд байдаг бөгөөд жил бүр долоон сая хүн ирж үздэгийн дөрөвний гурав нь гадаадын жуулчид байдаг гэнэ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 8 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 12 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 17 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 46 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 52 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 0 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 4 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 12 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 15 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 20 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 28 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 32 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 49 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 57 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 3 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 9 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top