x

Уур амьсгалын асуудлаарх Хятад, Америкийн ажлын хэсэг хуралдав

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаарх Хятад-Америкийн ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал Бээжин хотод есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн хурлаар уур амьсгалын хямралыг даван туулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамнаас ням гарагт мэдээлснээр, тус хурлыг Хятадын уурын амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь, АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хамтран даргалсан байна.

Хурлын үеэр хоёр улсын 2030 он хүртэлх үндэсний хэмжээнд тодорхойлсон бодлого /NDC/, 2035 он хүртэлх NDC-ийг боловсруулах талаар хэлэлцжээ.

Талууд ажлын хэсгийн хүрээнд техникийн болон бодлогын асуудлаар санал солилцов. Тодруулбал, эрчим хүчний шилжилт, метан хий, эргэлтийн эдийн засаг ба нөөцийг үр ашигтай ашиглах, нүүрстөрөгч багатай, тогтвортой аймаг/муж улс, хотуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хятад, АНУ-ын төлөөлөгчид санал бодлоо үргэлжлүүлэн солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчид мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцод (COP29) оролцогчид талуудын 29 дугаар бага хурлыг даргалж байгаа Азербайжан улстай хамтран метан ба CO2-той холбоогүй бусад хүлэмжийн хийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа дахин нотолжээ. 

 

Хоёр тал  яриа хэлэлцээг цаашид бэхжүүлэх, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, мөн COP29-ийг амжилттай зохион байгуулахад Азербайжан улсад дэмжлэг үзүүлэхийн тулд бусад талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

COP29 энэ оны 11 дүгээр сард Азербайжан улсад болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ саяхан Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 3 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 26 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 30 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 48 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 56 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 2 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 8 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top