x

Илон Маскийг 2027 онд дэлхийн “анхны их наядтан болно” гэв

Тэрбумтан Илон Маскийг 2027 онд дэлхийн түүхэнд төрсөн анхны их наядтан болох таамгийг Informa Connect Academy хүрээлэн дэвшүүлжээ.

Дэлхийн эд баялгийн хуваарилалтыг судалдаг тус хүрээлэнгийн “2024 Trillion Dollar Club” тайлан Баасан гарагт нийтлэгдсэн юм.

Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ жилийн 110 хувийн өсөлттэй нэмэгдэж байгаа юм байна.

Хэрвээ энэ хурдаа хадгалбал 2027 онд тэр их наядын үнэлгээтэй хөрөнгөтөн болох ажээ.

Одоо Маскийн хөрөнгийн хэмжээ $251 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа.

Дээрх судалгааны тайланд өгүүлснээр их наядын хөрөнгөтөн болох хоёр дахь хүнээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани тодорчээ.

Хэрвээ түүний хөрөнгийн жилийн өсөлт 123 хувиа хадгалж чадвал 2028 онд ийм ангилалд хүрэх юм байна.

Дараа нь Nvidia компанийн Женсен Хуан, Индонезын эрчим хүч, уул уурхайн аварга группийн тэргүүн Пражого Пангесту нар одоогийн хурдаа хадгалж чадвал 2028 онд их наядтан болох тооцоо гарчээ.

Францын тансаг эдлэлийн LVMH группийн эзэн Бернар Арно 2030 онд Метагийн Марк Закербэргийн хамт их наядтануудын эгнээнд дэвших гэнэ.

Арно одоо $200 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүнд тооцогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хэд хэдэн компани бий.

Тэрбумтан Уоррен Баффетыг 94 нас хүрэхтэй зэрэгцэн түүний байгуулсан Berkshire Hathaway компани наймдугаар сарын сүүлээр их наядын үнэлгээтэй болсон.

Их наядын компаниудын клубт Nvidia компани 2023 оны тавдугаар сард орсон бол энэ оны зургаадугаар сард $3 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм.

Түүнээс өмнө Apple, Microsoft компаниуд их наядын үнэлгээнд хүрч байжээ.

Хүн төрөлхтний анхны тэрбумтан 1916 онд тодорч байсан юм. Тэр нь Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер байлаа.

Гэхдээ хөрөнгөтнүүдийн энэ өсөлтийг нийгмийн доройтлын илрэл гэж зарим судлаачид үздэг.

Нэг судалгаанд дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь хамгийн ядуу 66 хувьд багтдаг хэсгээс илүү их хүлэмжийн хий үйлдвэрлэж, уур амьсгалын хямралыг түргэсгэж байгаа гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ саяхан Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 14 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 16 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 45 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 51 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 59 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 3 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 26 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 31 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 48 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 56 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 2 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 8 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top