x

Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас саатжээ

АНУ-ын тавьсан хоёрдогч эдийн засгийн хоригийн улмаас Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөлд санхүүжилтийн бэрхшээл тулгараад байгааг En+ компанийн гүйцэтгэх захирал өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа энэ оны зургаадугаар сард ОХУ-ын эсрэг хоёрдогч эдийн засгийн хориг зарласнаар тус улсын сангийн яам Оростой бизнесийн харилцаа үүсгэсэн гадаадын банкуудыг шийтгэх эрхтэй болсон юм.

Өвөр Байгалын бүс нутаг дахь хамгийн том нүүрсний нөөц болох Зашуланскийн ордыг Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний томоохон компани En+ болон Хятадын China Energy Investment Corporation компаниудын тавь, тавин хувийн оролцоотой Разрезуголь компани эзэмшдэг.

“Энэ чуулганд оролцож буй зорилго маань одоо тулгараад байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг хурдасгах юм. Тулгарсан асуудлууд нь санхүүжилт, санхүүгийн нөөцийг ашиглахтай холбоотой. Мэдээж энэ нь хориг арга хэмжээний нөлөө. Төслийн удаашралд манай Хятадын түншүүдийн санаа зовж байгаа” гэж En+ компанийн гүйцэтгэх захирал Владимир Колмогоров өчигдөр Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ярьжээ.

Разрезуголь компани Зашуланскийн ордын лицензийг 2013 онд авч байсан юм.

Тухайн үед Хятадын тал 724 сая тонны тогтоогдсон нөөцтэй уг төслийг “Хятад-Оросын нүүрсний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж магтаж байжээ.

Гэвч үүний дараа коксжих нүүрсний үнэ ханш унаснаас Хятадын талын сонирхол буурч, төсөл хэсэг хугацаанд саатсан байна.

Талууд 2021 онд төслийг сэргээж, 2027 оны сүүлчээр жил бүр 5 сая тонн коксжих нүүрс олборлодог болох төлөвлөгөөг 2023 онд баталж байжээ.

2024 оны дөрөвдүгээр сард En+ компани Зашуланскийн төсөлд 50 тэрбум рублийн ($557.8 сая) хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлаж байв.

Энэ хөрөнгөөр нүүрсний уурхай, дэд бүтэц, төмөр зам, авто зам барих, машин механизм худалдаж авахаар төлөвлөж байжээ.

Колмогоровын ярьснаас үзвэл АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээний улмаас уг төлөвлөгөөнд бэрхшээл тулгарсан бололтой.

 

Эх сурвалж: RBC.RU IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 12 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 14 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 43 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 25 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 29 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 46 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 54 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 0 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 6 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top