x

Испани улсын нийслэл Мадрид хот түрээсийн скүүтерийн үйлчилгээг хориглохоор болов

Испани улсын нийслэл Мадрид хотын захиргаа аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түрээсийн скүүтерийн үйлчилгээг зогсоохоор болжээ.

Аравдугаар сарын 1-нээс ийм үйлчилгээ эрхлэгч Lime, Dott, Tier Mobility компаниудын зөвшөөрлийг цуцалж, дахин шинэ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргаснаа Мадрид хотын захирагч Хосе Луйс Мартинес-Алмейда өчигдөр мэдэгдсэн байна.

“Манай оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хотын захиргааны шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчид хангаж чадахгүй нь батлагдлаа” гэж захирагчийн мэдэгдэлд өгүүлжээ.

Мадрид хот гар утасны аппликэйшн ашиглан скүүтер түрээслэх үйлчилгээг хориглосон дэлхийн томоохон хотуудын сүүлийнх болж байна.

Өнгөрсөн онд Францын нийслэл Парис хот ийм шийдвэр гаргаж байв.

Саяхан Австралийн Мельбурн хот мөн хориглохоор болсон.

2023 оны тавдугаар сард Мадрид хотын захиргаа Амстердамд бүртгэлтэй Dott, Германы Tier Mobility, АНУ-ын Lime компаниудад тус бүр 2,000 скүүтер ажиллуулах зөвшөөрөл өгч байжээ.

Ингэхдээ үйлчлүүлэгчид хэрэглэсэн скүүтерээ зөвхөн зориулалтын цэгт орхих, явган хүний замаар зорчихыг хориглох зэрэг хэд хэдэн шаардлагыг хэрэгжүүлэх нөхцөл тавьж байв.

Гэвч өнгөрсөн хугацаанд дээрх шаардлагуудыг биелээгүй гэж үзээд үйлчилгээг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ.

Үйлчилгээ үзүүлэгч компаниудад шийдвэрийг давж заалдах 20 өдрийн хугацаа өгсөн байна.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 26 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 30 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 47 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 55 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 1 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 7 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top