x

Ромын Пап Индонез улсад айлчилж байна

Пап Францис дэлхийн хамгийн олон лалын шашинтантай Индонез улсад айлчлах үеэрээ “хууран мэхлэлт, хүчирхийллээр” хүмүүсийн итгэл үнэмшлийг гажуудуулж буй шашны хэт даврагч үзлээс сэрэмжтэй байхыг улс төрийн удирдагчдад уриалжээ.

Христийн шашинтан цөөтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй есөн хоногийн айлчлал нь Папын хувьд  хилийн чанад дахь хамгийн урт аялал болж байна. Францис айлчлалынхаа эхний өдөр Индонезын католик шашинтнуудтай уулзаж, өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгахгүй байхыг уриалжээ.

Тэрбээр Индонезын улс төрийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ, Католик сүм хэт даврагч үзлийг таслан зогсооход туслах итгэл найдвар тээн шашин хоорондын яриа хэлэлцээний тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд ялгаварлан гадуурхалтыг арилгаж, харилцан хүндэтгэл, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож чадна гэж 87 настай Пап Жакарта дахь ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ онцолжээ.

Индонезын 280 сая хүн амын 87 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Тус улсын Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн тохиолдол гарсан боловч Индонезод 20 жилийн өмнө шашны хэт даврагч бүлэглэлүүд олны анхаарлыг татахын тулд халдлага үйлдэж байсантай харьцуулахад ийм хэрэг буурч байна. 2002 онд Бали арал дээр цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 202 хүн амь үрэгдсэний дунд Австралийн 88 иргэн байв.

Индонезын Ерөнхийлөгчийн албыг 10 жилийн турш хашиж буй Жоко Видодо Газын зурваст болж буй дайны галыг зогсоохыг уриалсан Францист талархал илэрхийлжээ. Тэрбээр Папыг угтан авах үеэрээ “Индонез улс энх тайвныг цогцлоохыг уриалж буй Ватиканы байр суурийг өндрөөр үнэлж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 22 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 32 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 1 цаг 32 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 1 цаг 33 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 1 цаг 34 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 1 цаг 44 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 1 цаг 44 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 45 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 3 цаг 34 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 3 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 3 цаг 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 27 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 5 цаг 40 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 5 цаг 50 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 19 цаг 43 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 19 цаг 44 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 19 цаг 46 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 19 цаг 47 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 19 цаг 47 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 19 цаг 48 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top