x

Хятадаас Африкт 50 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлнэ

Цар тахлаас хойш Бээжинд болсон хамгийн том дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үг хэлэхдээ, ирэх гурван жилийн хугацаанд Африк тивд 50 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгох, дэд бүтэц, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлажээ.

Энэ долоо хоногт болж буй Хятад-Африкийн чуулга уулзалтад Африкийн орнуудын 50 гаруй удирдагч, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцож байна. Африкийн удирдагчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээрийг хэдийнэ баталгаажуулан байгуулаад байна.

Пүрэв гаргийн өглөө Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон чуулга уулзалтын нээлтийн үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ, Хятад-Африкийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг онцлон сайшаажээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.

“Ирэх гурван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар Африкийн орнуудад 50.7 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний талаас илүү хувь нь зээл байх бөгөөд 11 тэрбум долларыг “төрөл бүрийн тусламжаар”, мөн Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд 10 тэрбум долларыг зориулна” гэж Ши Жиньпин мэдэгджээ. Мөн тэрбээр “Африкт нэг саяас доошгүй ажлын байр бий болгоход” тусална гэдгээ амласан байна.

НҮБ-ын тэргүүн А.Гутерриш уг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад болон Африк тивийн хоорондын харилцаа улам бүр сайжирч байгаа нь “сэргээгдэх эрчим хүчний хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж Африкийн удирдагчдад хандан хэлжээ. “Хятад бол хөгжлийн гайхалтай амжилт, тэр дундаа ядуурлыг арилгах тал дээр асар их  туршлагатай орон” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Гэрээ хэлэлцээр ба амлалтууд

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс бол Африкийн худалдааны хамгийн том түнш бөгөөд зэс, алт, лити, газрын ховор метал зэрэг тус тивийн асар их байгалийн баялгийг сонирхсоор иржээ.

Мөн Африкийн орнуудад нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгоход олон тэрбумын зээл олгосон боловч зарим тохиолдолд засгийн газруудыг асар их өрөнд оруулсан нь маргаан дагуулж байна. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хоёр талын уулзалтуудын үеэр төмөр замаас эхлээд нарны зайн хавтан үйлдвэрлэх, авокадо жимс нийлүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцжээ.

Лхагва гарагт болсон уулзалтын дараа Замбийн Ерөнхийлөгч Хакаинде Хичилема тус улсын төрийн өмчит эрчим хүчний компани болох ZESCO болон Бээжингийн PowerChina компани нарны зайн хавтангийн хэрэглээг өргөжүүлэх хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэн байна.

Мөн Африк тивийн орнуудаас Бээжинд хамгийн их өртэй орнуудын нэг болох Нигери тээвэр, боомт, чөлөөт худалдааны бүс зэрэг дэд бүтцийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. 

Тээврийн сүлжээг өргөжүүлэх тухайд

Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хасаны хувьд өөрийн улсыг хөрш Замбитай холбосон төмөр замын бүтээн байгуулалтад ахиц дэвшил гаргах амлалтыг Ши Жиньпинээс авчээ. Замбийн хэвлэлд мэдээлснээр, Хятадын тал нэг тэрбум доллар олгохоор амласан уг төсөл нь эх газрын байгалийн баялаг ихтэй зүүн хэсгийн тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилготой ажээ. 

Зимбабве мөн Бээжингээс “Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчинд ээлтэй уламжлалт болон шинэ эрчим хүч, тээврийн дэд бүтэц”-ийн чиглэлээр гүнзгий хамтран ажиллах амлалт авсан гэж хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мөн шинэхэн авокадо жимсийг Хятадад экспортлох гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Кенийн удирдагч Уильям Рутогийн хэлснээр, Ши Жиньпин Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд Хятадын зах зээлийг нээж өгөхөө амлажээ. Мөн Хятадын Эксим банкны санхүүжилтээр баригдсан нийслэл Найроби хотыг Момбаса боомттой холбосон төмөр замыг өргөтгөхөд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнээс гадна Рирони-Мау Саммит-Малаба чиглэлийн автозамыг барихад Хятадын талтай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ ажилд 1.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. У.Руто өнгөрсөн онд Хятадаас нэг тэрбум долларын зээл хүссэнээс гадна гацаанд орсон бусад бүтээн байгуулалтыг дуусгахын тулд өрийн бүтцийг өөрчлөхийг хүсжээ. Одоогийн байдлаар Кени улс Хятадад 8 тэрбум гаруй долларын өртэй байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 14 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 12 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 17 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 24 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 28 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 46 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 54 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 0 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 6 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top