x

Оросын пуужингийн цохилт Украины нэг гэр бүлийг сүйрүүлжээ

Польшийн хилд ойрхон оршдог Львов хот Украины хамгийн аюулгүй хотод тооцогддог байв.

Оросын хил болон фронтын шугамаас хол оршдог тус хотод зүүн Украинаас дүрвэсэн олон арван мянган хүн амьдардаг.

Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт тус хот Оросын пуужингийн цохилтод өртжээ.

Энэ үеэр Львов хотын долоон оршин суугч алагдсаны дотор нэг гэр бүлийн дөрвөн эмэгтэй байсан юм.

Тодруулбал гэрийн эзэгтэй 43 настай Евгения, 7, 18, 23 насны гурван охин Эмиля, Дарина, Ярина нарын хамт алагдаж, гэрийн эзэн Ярослав ганцаараа амьд үлджээ.

Агаарын довтолгооны түгшүүр зарлах үед тэд орон сууцныхаа шатны дор нуугдсан байна. Гэтэл Ярославыг гэрийнхэндээ уух ус авчрах гэж түр холдох хооронд дэлбэрэлт болжээ.

Эгч дүүс ээжтэйгээ хамт амь үрэгдсэн энэхүү эмгэнэлт явдал Львов даяар, Украин даяар уй гашуу авчраад байна.

Львов хотын захирагч Андрей Садовый “Өнөөдрийн халдлагын дараа энэ зураг дээрх ганц эрэгтэй амьд үлдлээ. Түүний эхнэр Евгения, гурван охин Ярина, Дарина, Эмиля нар гэртээ амь үрэгдэв. Тэдний эцэг, хань Ярославын сэтгэлийг засахын тулд би юу хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж сошиал хуудсандаа гэр бүлийн зургийг нийтлээд бичжээ.

Энэ долоо хоног Украины хувьд онцгой их хохиролтой маш хүнд өдрүүд болж байна.

Мягмар гарагт Оросын пуужингууд Полтава хотын цэргийн сургуульд туссаны улмаас 53 хүн алагдаж, 270 гаруй хүн шархадсан юм.

 

Эх сурвалж: CNN IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    дайн болж байгаа юм чинь тэр зэргийн хохирол гарна шүү дээ украйнчууд ч гэсэн белград хотод энгийн номхон хичнээн хүнийг устгалаа өөрсдөө болохоор гоншигнох хэрэггүй
    2024 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 24 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 28 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 45 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 53 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 59 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 5 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 37 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 40 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 43 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 51 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 58 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top