x

Польш улс ДНБ-нийхээ 4,7 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна

Батлан хамгаалахын салбарт олон зуун сая долларын үнийн дүн бүхий гэрээнүүд байгуулсан тухайгаа Польшийн засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.

2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш Польш улс цэргийн зардлаа эрс нэмэгдүүлж байгаа юм.
Кельц хотноо болж буй зэвсэг техникийн үзэсгэлэнгийн үеэр тус улсын батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш  хэлэхдээ, засгийн газар 2 тэрбум орчим злот буюу 520 сая долларын үнийн дүн бүхий гэрээнүүд байгуулах гэж буйг дурдсан байна.
Түүний хэлснээр, Польшийн тал Испанийн нэгэн томоохон компанитай 1,1 тэрбум злотын үнийн дүн бүхий гэрээ байгуулж, нисэх онгоцны буудлуудын видео ажиглалтын систем худалдан авахаар төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн мягмар гарагт цэргийн ложистик ба холбооны салбарт 3 гэрээ байгуулсан байна.

Одоогийн байдлаар Польш улс батлан хамгаалахын салбарт ДНБ-нийхээ 4 хувийг зарцуулж байгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд ирэх онд 4,7 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
Өнгөрсөн сард Польшийн тал Америкийн Боинг компаниас Apache загварын 96 байлдааны нисдэг тэргийг 10 тэрбум доллароор худалдан авч, Оросын Ми-24 нисдэг тэргүүдийг орлуулахаар шийдвэрлэжээ. Мөн хэдэн өдрийн өмнө хэдэн зуун ширхэг “агаар-агаар” ангиллын AIM-120C AMRAAM пуужингууд болон агаарын довтолгооноос хамгаалах Америкийн Patriot системд зориулан 48 ширхэг хөөргөх төхөөрөмжийг худалдан авна гэдгээ мэдэгдсэн байна.   

Одоогийн байдлаар Польшийн зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний тоо 200 мянга байгаа нь НАТО-гийн эвслийн гишүүн улсуудын дотор АНУ ба Туркийн дараа орж байгаа бол Европын Холбооны хамгийн том арми болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 25 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 29 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 47 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 55 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 1 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 7 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 39 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 42 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 45 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 52 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 5 цаг 0 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top