x

Турк улс БРИКС-т элсэх хүсэлт гаргажээ

Туркийн эрх баригчид БРИКСТ элсэх хүсэлтээ хэдэн сарын өмнө өгсөн тухай  “Блүүмберг” агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, ийм замаар Турк улс дэлхий дахинд нөлөөгөө бэхжүүлж, хөгжиж буй орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Нөгөөтэйгүүр, тус улс Европын Холбоонд элсэхэд ахиц дэвшил гараагүй, НАТО-гийн холбоотнуудтайгаа санал зөрөлдөөнтэй байгаа тул БРИКС-т элсэхийг сонирхох болжээ. 

Барууны орнууд геополитикийн зонхилогч байр сууриа алдаж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байгаа бөгөөд тэрбээр олон туйлт ертөнцийн янз бүрийн тоглогчидтой харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа аж.

“Bloomberg”-ийн мэдээлснээр, БРИКС-ийг өргөжүүлэх асуудлыг ирэх аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж магадгүй байна.

БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэсэн бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол юм.

Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бол 2011 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ онд БРИКС-ийг ОХУ даргалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 43 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 12 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 17 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 25 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 29 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 46 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 54 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 0 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 6 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 38 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 41 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 44 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 52 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 59 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top