x

Путиний зээ нар хятад хэлээр чөлөөтэй ярьдаг

Монгол улсад айлчлан ирэх замдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын зах хязгаар нутаг Тувад саатжээ. Энэ үеэр тэр Кызыл хотын 20 дугаар дунд сургуулийн сурагчидтай уулзаж, гадаад хэл сурахын ач холбогдлын тухай ярьсан байна. Ингэхдээ Путин өөрийнх нь үр ач нар мандарин хэлээр чөлөөтэй ярьдаг болсныг сонирхуулжээ.

Путин 2014 онд эхнэр Людмилагаасаа салсан бөгөөд тэд хоёр охинтой байсан юм. Путиний охидыг англи, герман, франц хэлтэй гэдэг. Гэр бүлийнхнийхээ талаар ховор ярьдаг Путинийг хамгийн цөөндөө гурван зээтэй гэж Оросын хэвлэлүүд мэдээлдэг юм.

“Манай гэр бүлийн багачууд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг болсон” гэж Путин өчигдөр сурагчдад хандан хэлжээ. Гэхдээ тэр бас англи хэл сурахын чухлыг энэ үеэр онцолсон байна. “Англи хэл бол хүн төрөлхтөнд мэдлэгээ хуваалцах, соёлоороо нэгдэх боломж олгосон аугаа хэл” гэж тэр хэлжээ.

2022 оны тоо баримтаас харвал одоо ОХУ-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван хэл нь орос, англи, татар, герман, чечень байна. Харин хятад хэлээр яригчдын тоо нэлээд бага гэсэн судалгааны үр дүн гарчээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа улам эрчимжсэний үр дүнд хятад хэл сонирхон судалдаг орос хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий.

Өнөөдөр дэлхийн хүн амын 1.5 тэрбум орчим нь англи хэлээр ярьдаг бол мандарин аялгатай хятад хэлээр 1.1 тэрбум орчим хүн ярьдаг. Дараа нь хинди, испани, араб, франц, бенгали, португал, орос, урду хэлнүүд яригчдын тоогоороо удаалдаг юм.

Эх сурвалж: Reuters, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ саяхан Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 55 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 23 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 27 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 45 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 53 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 59 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 5 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top