x

Н.Мадурогийн нисэх онгоцыг хураан авчээ

Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин худалдаж авсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн нисэх онгоцыг Америкийн тал хураан авсан байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Доминикан улсад байсан уг онгоцыг хэдхэн хоногийн өмнө саатуулж, улмаар Флоридад авчирчээ.

“Н.Мадуро болон түүний ойрын хүмүүсийн хэрэгцээнд зориулж, хуурамч компаниар дамжуулан 13 сая доллароор хууль бусаар худалдан авч, АНУ-аас нууцаар гаргасан нисэх онгоцыг Хууль зүйн яам хураан авсан” гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдсэн байна.

“Хориг арга хэмжээ болон экспортын хяналтын журмыг зөрчиж буй хүмүүсийг тус яам мөрдсөөр байх бөгөөд Америкийн хөрөнгө нөөцийг АНУ-ын аюулгүй байдлыг бусниулахад ашиглах боломжийг тэдэнд олгохгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Францад үйлдвэрлэсэн Dassault Falcon 900EX гэдэг бизнесийн зориулалттай нисэх онгоцоор Н.Мадуро байнга нисдэг ажээ. Онгоцыг ашиглаж байгаа нь 2019 онд Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг зурсан 13884 тоот зарлигийг зөрчиж байгааг Америкийн эрх баригчид дурдсан байна.  

“2023 оны 5 дугаар сараас хойших хугацаанд T7-ESPRT гэсэн бүхээгийн дугаар бүхий Dassault Falcon нисэх онгоцыг Венесуэлийн цэргийн баазууд руу зорчих, Н.Мадуро болон түүний ойрын хүмүүс гадаадад айлчлах явцад ашиглаж байсан” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.  

Уг онгоц сүүлийн саруудад Доминикан улсад байсан бөгөөд түүнийг хураан авсан талаар Доминиканы эрх баригчид Венесуэлийн талд мэдэгдсэн байна. Харин Венесуэл улс нисэх онгоцыг хураан авах тухай шийдвэрийг шүүхэд давж заалдах эрхтэй юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хүний эрхийг дээдэлдэг улс гээд л донгосоод байдаг арай ч дээ
    2024 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 14 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 40 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 46 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 54 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 22 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 26 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 43 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 51 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 57 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 36 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top