x

Барьцааны хүмүүс амиа алдсан явдалд Б.Нетаньяху уучлал хүсчээ

Газын зурвасаас өнгөрсөн бямба гарагт цогцос нь олдсон барьцааны зургаан хүнийг эсэн мэнд эх нутагт нь авчирч чадаагүйдээ та бүхнээс хүлцэл өчиж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг Израилын Засгийн газраас шаардсан жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт даваа гарагт орон даяар өрнөсөн юм.

Б.Нетаньяху Йерусалим хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "бид тэднийг эсэн мэнд гэрт нь авчрахад маш ойрхон байсан” гэж хэлжээ. Тэрбээр “Өнөө орой би дахин хэлмээр байна, Израил энэ аллагад өмнөх шиг хандахгүй. ХАМАС үүнийхээ төлөө маш хүнд төлөөс төлөх болно” гэлээ.

Түүнийг үг хэлэх үед ХАМАС-тай барьцааны хүмүүсийг суллах талаар хэлэлцээр байгуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайдын өргөөний гадна талбайд үргэлжилсээр байв.

Үүний зэрэгцээ Их Британийн тал Израил руу цэргийн техник хэрэгсэл экспортлох зарим лицензийг түдгэлзүүлж байгаагаа мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми мэдэгдэхдээ, Израил руу экспортолж буй техник хэрэгслийг “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчихөд” ашиглах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Үүний хариуд Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант уг шийдвэрт ихэд урам хугарч байгаагаа илэрхийлсэн бол Гадаад хэргийн сайд Исраэль Кац Британийн шийдвэр нь ХАМАС-т “эргэлзээ төрүүлэхүйц” дохио болж байна гэж мэдэгджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 14 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 40 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 46 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 54 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 22 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 26 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 43 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 51 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 57 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 35 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top