x

Газын зурваст хүүхдүүдийг саагийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ

Газын зурваст олон зуун мянган хүүхдийг халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах зорилготой НҮБ-ын тэргүүлсэн дархлаажуулалтын аян ням гарагт эхэлжээ.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас /UNRWA/ мэдээлснээр, Газад бямба гарагт эхний бүлгийн хүүхдүүдийг саагийн вакцинд хамруулсан бол түүнээс нэг өдрийн дараа Газын “дундын бүс”-д вакцинжуулалтын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн байна.

Израилын тал байлдааны ажиллагааг цуврал байдлаар түр зогсоохыг зөвшөөрсөн бөгөөд Газын зурвас дахь НҮБ-ын гол агентлаг болох UNRWA дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгийн 640 мянган хүүхдийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм. Энэ нь 10-аас доош насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг эзэлж байна.

Харин Палестины эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид саагийн вакцинжуулалтыг бүрэн дүүрэн амжилттай явуулахын тулд “бодитоор гал зогсоох” шаардлагатайг онцолжээ. Вакцинжуулалтыг есдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 12-ны хооронд гурван удаа гурван өдрийн хугацаагаар хийхээр төлөвлөсөн байна.

Газад халдварт саа буюу полиомиелит дахин дэгдсэн нь Израилын 10 сар гаруйн турш явуулж буй байлдааны ажиллагааны үр дагаврын илэрхийлэл юм. Энэ оны зургаадугаар сард тус зурваст бохир усны дээжээс уг өвчний вирус илэрсний дараа НҮБ вакцинжуулалтын аян өрнүүлж байна. Уг вирус илэрсний дараа нэгэн нялх хүүхэд сүүлийн 25 жилийн хугацаанд Газад полиомиелитээр өвчилсөн анхны хүн болжээ.  

Дайны өмнө Газад полиомиелитийн вакцинжуулалтад ерөнхийдөө бүх хүүхдийг хамруулаад байсан боловч байлдааны ажиллагаа эхэлснээс хойш энэ үзүүлэлт 90 хувиас доошилж буурсан байна. Полиомиелитээр ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд халдвар авсан тохиолдолд саажих, цаашлаад үхэлд хүргэх аюултай байна. Энэ нь маш хурдан халдварладаг бөгөөд эмчилгээ байдаггүй. ДЭМБ-ын мэдээлснээр, зөвхөн дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 14 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 40 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 46 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 54 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 59 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 22 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 26 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 44 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 52 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 58 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 36 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top