x

Хүүхдүүдийг вакцинжуулахын тулд Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсооно

Хүүхдүүдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулахын тулд Газын зурваст “хүмүүнлэг ёсны үүднээс байлдааны ажиллагааг түр зогсоохыг” Израилын тал зөвшөөрсөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Ирэх ням гарагт эхлэх вакцинжуулалтын аяны хүрээнд Газын зурвас даяар 640 мянга орчим хүүхдийг вакцинжуулахыг зорьж байна гэж ДЭМБ-ын ажилтан Рик Пиперкорн мэдээлжээ. Тодруулбал, вакцинжуулалтыг тус зурвасын төв, өмнөд, хойд хэсгээр гурван тусдаа үе шаттайгаар явуулах бөгөөд үе шат бүрийн үеэр байлдааны ажиллагааг орон нутгийн цагаар 06:00-15:00 цагийн хооронд гурван өдөр дараалан түр зогсоох ажээ.

Газын зурваст сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт саа буюу полиомиелитийн анхны тохиолдол болсон 10 сартай хүүхэд хэсэгчлэн саажсан байсан тухай НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтран зохион байгуулна.

ДЭМБ Газын зурваст уг вирусний тархалтыг зогсооход шаардлагатай вакцинд хамрагдалтын түвшнийг 90 хувьд хүргэхийг зорьж байна. Полиовирус нь маш хурдан халдварладаг бөгөөд ихэвчлэн бохир, бохирдсон усаар дамжин халдварладаг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдүүд голчлон тусдаг бөгөөд халдварын улмаас саажилт үүсэж, цаашлаад үхэлд хүргэж болзошгүй байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, Газын зурвас болон Баруун эрэг дэх дархлаажуулалт мөргөлдөөн гарахаас өмнө хангалттай түвшинд байжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, саагийн эсрэг вакцины хамрагдалт 2022 онд 99 хувьтай байсан бол өнгөрсөн онд 89 хувь болж буурсан байна. Израилийн арми цэргүүдээ уг өвчний эсрэг вакцинд хамруулж эхэлсэн талаараа долоодугаар сард мэдэгджээ.

“Бид Газын зурвас дахь 650 мянга гаруй палестин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэхүү аяныг өрнүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Басем Наим Ройтерс агентлагт мэдээлжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гурван өдрийн түр завсарлага нь “гал зогсоох хэлэлцээр биш” гэж мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 1 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 34 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top