x

“New Shepard” хөлгийг дахин хөөргөжээ

Америкийн “Blue Origin” компани зургаан хүний бүрэлдэхүүнтэй, сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг хөөргөжээ. 

Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас пүрэв гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 09:08 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ. Хөлөг Техас муж улсын баруун хэсэгт амжилттай газардсан байна. “Blue Origin” компани энэ онд уг хөлгөөр хоёр дахь удаагаа нислэг үйлдсэн нь энэ юм.

“New Shepard” хөлгөөр Сингапурын бизнес эрхлэгч Николина Элрик, Хойд Каролинагийн их сургуулийн оюутан Карсен Китчен, зүрх судасны эмч Эйман Жахангир, бизнес эрхлэгч Южин Грин, Флоридагийн их сургуулийн профессор Роб Ферл, бизнес эрхлэгч Эфраим Рабин нар аялжээ.

Дахин ашиглах зориулалттай "New Shepard" хөлгийг сансрын жуулчдыг суборбитал буюу дэд тойрог замд аялуулах зорилгоор бүтээжээ. Уг хөлгөөр аялах нислэгийн үнэ одоогийн байдлаар 500 мянган ам.доллароор үнэтэй байна. 

 

Сансрын төхөөрөмжүүд, хүнд даацын зөөгч пуужингууд болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Blue Origin” компанийг “Amazon”-ы эзэн Жефф Безос 2000 онд байгуулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов саяхан Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 1 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 33 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top