x

“Telegram”-ыг үндэслэгчийг батлан даалтаар суллажээ

Франц, Арабын Нэгдсэн Эмират, Карибын тэнгисийн Сент-Китс болон Невис арал улсуудын иргэн, барууны мэдээллийн сувгуудтай өрсөлдөж Ази тив, орос хэлтэй хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсон “В Контакте”, “Telegram” сувгийг үндэслэгч, Оросын тэрбумтан Павел Валерьевич Дуровыг Францын нисэх буудалд саатуулснаас хойш цөөнгүй хоног өнгөрөв.

Францын шүүх “Павел Дуровыг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргээр албан ёсоор шалгаж эхэлсэн” гэж мэдэгдэн таван сая еврогийн батлан ​​даалтаар суллаж, түүнийг тус улсаас гарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дуров долоо хоногт хоёр удаа цагдаад бүртгүүлж байх ёстой болсон бөгөөд Францын хуулиар түүнийг саатуулах боломжтой хамгийн дээд хугацаа буюу 96 цаг дууссан тул ийнхүү батлан даалтанд гаргасан байна.

Францын прокурорын газраас Дуровыг 10 жил хүртэл хорих, эсвэл 500 мянган еврогийн торгуулийн ялтай "онлайн платформыг ашиглан хууль бус гүйлгээний зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн мөнгө угаах ажиллагаанд оролцсон" зэрэг 12 гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. Харин хуульчид “Хэргийг мөрдөж дуусгах, шүүх явц урт хагацаа шаардах бөгөөд энэ нь Дуров шоронд хоригдоно гэсэн үг биш” гэсэн байна.

Учир нь Telegram-ын гэмт хэрэг байж болзошгүй контентыг хуулиар зохицуулаагүй, тагнуулын албадтай хамтран ажиллахаас татгалзсан тухай Дуровын эсрэг нэхэмжлэлийг өмнө нь зөвхөн Франц төдийгүй олон орны хууль сахиулах байгууллага, тэр дундаа Оросын хууль сахиулагчид хүртэл гаргаж байсан юм байна. Франц тэрбумтанг саатуулангуут Кремлийн эрх баригчид, Оросын ГХЯ, суртал ухуулагчид түүнийг эрчимтэй өмөөрч, Европын “давхар стандарт”-ын хохирогч болсон хэмээн Дуровыг суллахыг шаардсан нь ажиглагчдын анхаарлыг татаж эхэлсэн юм.

Тухайлбал, “Telegram”-ын аюулгүй байдал, Кремльтэй холбоотой харилцааг судалдаг мөрдөн байцаах идэвхтнүүдийн бүлгийн тэргүүн Назар Токар Politico-д өгсөн ярилцлагадаа “Оросууд бүгдийг “Telegram”-аар хийдэг. Тэд энэ сувгаар Укаины эсрэг тэмцэх тагнуулууд болон бусад хүмүүсийг элсүүлдэг. Тухайлбал, өнөөдөр “Telegram”-аар Украинд тэдний цэргийн машиныг шатаах хүмүүсийг элсүүлэх кампанит ажил өрнөж байна. Кремлийн иймэрхүү ажил нэлээд амжилттай явагддаг” гэжээ.

Дуровыг хоригдонгуут Оросын суртал ухуулагч Маргарита Симонян “Мэдрэмжтэй яриа, чат хийхдээ “Telegram” ашигладаг хүн бүр түүнийгээ нэн даруй устгах ёстой боллоо. Оросын эрх баригчид “Telegram”-ын шифрлэлтийн түлхүүрийг Дуров францчуудад шилжүүлж магадгүй гэж санаа зовж байна” хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Владислав Даванков “Дуровыг баривчилсан нь улс төрийн зорилготой бөгөөд “Telegram” хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх хэрэгсэл байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Харин  Америкийн Дайны Судлалын Хүрээлэн “Телеграм одоо Оросын цэргийн ангиудыг удирдах бараг үндсэн хэрэгсэл нь болсон” гэж мэдээлж байв. Дуров 2014 онд “Тусгай алба Telegram-ын шифрлэлтийн түлхүүрүүдийг надаас шаардаж байгаа учир би ОХУ-ын иргэнээс татгалзаж, энэ улсаас холбоогоо тасалж байна” гэж мэдэгдэн ОХУ-ын паспортыг шатааж байсан нэгэн. Харин саяхан нийтийн сүлжээнд Оросын хилийн цэргийн маш нууц бүртгэл ил тавигдсанаар Дуров 2014 оноос хойш ОХУ-д нийт 50 удаа орж, гарсан нь тодорхой болоод байгаа юм.

Мөн ОХУ-д валютын нөөц хомсдож, эхлээд Турк дараа нь Бээжин, Киргиз хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улсын банк оросуудын гүйлгээг хориглож эхэлсэн учир энэ есдүгээр сарын 1-нээс Кремль цахим валютын арилжааны туршилтыг олон нийтийн сүлжээгээр явуулж, амжилттай болсон тохиолдолд Москва, Петербург хотод хоёр хөрөнгийн бирж нээхээр шийдээд байсан юм . Гэтэл энэ туршилтаас хэдхэн хоногийн өмнө Павел Дуров Францад саатуулагдаж шүүхээр орохоор болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 1 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 34 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top