x

Ж.Байден, Ши Жиньпин нар утсаар ярина

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ.

Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй.

Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Ж.Байден ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан бөгөөд дэд Ерөнхийлөгч Камала Харрист нэр дэвших эрхээ шилжүүлсэн юм. Цагаан ордны мэдэгдэлд ерөнхийлөгч нарын нэрийг дурдаагүй, харин “удирдагчдын түвшинд дуудлага” хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

Харин Хятадын талын мэдэгдэлд “хоёр орны төрийн тэргүүн нар” гэсэн ердийн хэллэгийг ашигласан бөгөөд хоёр тал “харилцаа холбооны шинэ үе шат”-ны талаар хэлэлцэж байна гэсэн байна.

Хоёр орны удирдагчид 2023 оны 11 дүгээр сард Калифорни муж улсын Сан-Франциско хотноо дээд хэмжээний уулзалт хийснээсээ хойш энэ оны дөрөвдүгээр сарын эхээр хоёр цаг орчмын турш утсаар ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд хурцадмал байдал нэмэгдэж, Ковид-19 цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон зэрэгтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өндөр түвшний харилцаа холбоо амаргүй байсан юм.

Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн 2022 оны наймдугаар сард Тайваньд хийсэн айлчлал, 2023 оны хоёрдугаар сард олны анхаарлыг татсан “агаарын бөмбөлгийн асуудал” зэрэг нь хоёр талын харилцааг улам хурцатгаж, урьдчилан төлөвлөөд байсан зарим яриа хэлэлцээг түр зогсооход хүргэжээ.

Ж.Салливан Бээжинд мягмар гарагт хүрэлцэн ирж, Ван И-тэй хоёр өдрийн уулзалт хийсэн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ван И-тэй олон удаа уулзаж байсан боловч үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хувиар Хятадад анх удаа айлчилж буй нь энэ юм. Сюзан Райс 2016 онд Обамагийн засаг захиргааны үед Бээжинд айлчилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн Хятадад хийсэн хамгийн сүүлийн албан ёсны айлчлал байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 12 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 15 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 41 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 47 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 55 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 59 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 10 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 15 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 23 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 27 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 44 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 52 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 58 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 4 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 36 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top