x

Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзана

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр Брюссель хотноо албан бусаар уулзана. 

Уламжлал ёсоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улсад албан бус уулзалтыг хагас жил тутамд зохион байгуулдаг. ЕХ-ны Зөвлөлийг Унгар улс энэ оны долоодугаар сарын 1-нээс даргалж эхэлсэн юм. Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилсантай холбогдуулан тус уулзалтыг Будапешт хотод бус Брюссельд зохион байгуулна гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелль мэдэгджээ. 

ЕХ-ны засаг захиргаа Москвад хийсэн В.Орбаны айлчлалыг эрс шүүмжилсэн юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Боррель ЕХ-ны гишүүн улс бүрийн сайд нарыг хуралд урьжээ. 

Брюссельд болох албан бус уулзалтын гол сэдэв нь Украин болон Ойрх Дорнодын өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Уулзалт Украины асуудлаарх хуралдаанаар эхэлж, тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцох юм. 

Тус хуралдаанаар Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын цэргүүд цохилт өгч буй үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, зургаадугаар сард Швейцарт болсон олон улсын энх тайвны бага хурлын хүрээнд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зэрэг асуудлуудыг, түүнчлэн Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг шилжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ. 

Уулзалтын үеэр мөн Газын зурвас, Иордан голын Баруун эрэг дэх нөхцөл байдал, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй хэлэлцээ, Ливаны нөхцөл байдлыг хөндөнө. Түүнчлэн Палестины эрх баригчдад туслах зорилгоор ЕХ-ноос өнгөрсөн сард зарласан 400 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 13 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 57 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 21 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 42 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 50 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 56 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 2 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 34 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top