x

Индонезод олон улсын цэргийн сургуулилалт эхэлжээ

Ази, Номхон далайн бүс нутагт хамтын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Индонез, АНУ болон бусад найман орны олон мянган цэргийн алба хаагч оролцох хоёр долоо хоногийн сургуулилалт даваа гарагт эхэлжээ.

Тус бүс нутаг, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон усан замыг өөрийн мэдлийнх гэж мэдэгддэг эрэг орчмын орнуудын хооронд энэ онд зөрчилдөөн хурцдах болсон байна.

Жил бүр болдог “Супер Гаруда бамбай” сургуулилалт Зүүн Ява мужийн Сидоаржо тойрогт эхэлсэн бөгөөд Индонезын 4400 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Индонезын армийн мэдэгдсэнээр, АНУ-ын 1800 орчим цэрэг, бусад орны олон зуун цэрэг оролцох ажээ.

Анх 2007 онд зохиогдож байсан энэхүү сургуулилалт нь “бидний хамтын чадавхыг сайжруулах зорилготой дэлхийн хэмжээний хамтарсан, олон үндэстний арга хэмжээ болон хувирсан” гэж Хавайн Агаарын үндэсний гвардын командлагч, хошууч генерал Жозеф Харрис хэлжээ.

Хамтарсан сургуулилалтын хөтөлбөрт шинжээчдийн эрдэм шинжилгээний хурал, мэргэжил дээшлүүлэх семинар, команд-штабын сургуулилалт, хээрийн сургууль багтсан байна.

АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч, генерал Чарльз Флинн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах үүрэг амлалтыг харуулна гэжээ.

Ирэх есдүгээр сарын 6-ныг хүртэл Индонез даяар олон газарт зохион байгуулагдах хоёр долоо хоногийн сургуулилалтад Австрали, Япон, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Шинэ Зеланд, Франц зэрэг орны төлөөлөгчид оролцоно.

Мөн Бразил, Герман, Малайз, Филиппин, Тайланд, Нидерланд, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней улсууд тус сургуулилалтад ажиглагчаар оролцох ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 13 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 21 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 43 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 51 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 57 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 35 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top