x

Улстөрчид яагаад бүдүүлэг үг хэллэг ашигладаг вэ?

Эх сурвалж: Bettmann / Contributor via Getty Images

Улс орны лидерүүд бусад нэртэй улстөрчид  эргэлзээ төрүүлсэн шоглоом хэлж,  янз бүрээр ойлгож болохоо, олон нийтэд их таалагдах ширүүн мэдэгдэл хийх нь элбэг. Одоо энд хоёр алдартай жишээг өгүүлье.

1959 он, ЗХУ

Тэр жилийн долоодугаар сарын 24-нд Зөвлөлтийн лидер Никита Хрущев анх удаагаа  америкчуудад «Кузькины эхийг үзүүлнэ» гэж заналхийв.

Зөвлөлтөд  анх удаагаа «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд Америкийн ололт амжилтын үзэсгэлэн нээгдэж, тэнд Хрущев тэр  үеийн дэд ерөнхийлөгч Ричард Никсонтой уулзах үеэр энэ  мэдэгдлийг хийжээ. Далайн чанадын техникжсэн орны үзэсгэлэн зөвлөлтийн  анхаарал халамжаас гадуурх үзэгчдийг   шагшруулсан нь мэдээж. Зөвлөлтийн лидер  уулзаад ярилцаж  суух, өнөөгийнхөөр "жентельмен" биш энгийн даруу нэгэн гэдгээр  түрий барин  америкийн баян чинээлгийн үзүүлбэрийн дэвсгэр дээр  өөрийн орны цөмийн гүрэн, мөн ирээдүйн ололтоор гайхуулсан байв.

Тэр өдөр ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга «бид америкийг гүйцэн түрүүлнэ» гэж зарлаж байснаа  бататган: «Бидэнд  та нарт хүнд үр дагавар гаргах хэрэгсэл байгаа. Бид та нарт Кузкины эхийг харуулна!» гэж мэдэгдэв.

Орчуулагч нар  яаж орчуулахаа мэдэхгүй юу гэсэн утгатайг мэдэхгүй  тэр хэллэгийг «Кузьмагийн эх» гэжээ. Тэр үед 1954-1961 онуудад Зөвлөлтөд  “Хаан бөмбөг” гэж нэрлэгдсэн халуун цөмийн АН602 нисэх онгоцны бөмбөгийг бүтээж байсан юм. Хожим Хрущевын  хэлсэн үг олны хүртээл болсны дараа тэр бөмбөгийг «Кузькины эх» гэж хүмүүс нэрлэх болжээ.

Дашрамд сонирхуулахад Кузьмагийн эх гэж хэн бэ? Никита Сергеевич Хрущевын олонд алдаршуулсан энэ хэллэгийн Кузма гэж хэн бэ? Эх нь тийм аймаар хүн үү? Хэллэгт шууд тайлбар байхгүй. Хэд хэдэн хувилбар бий.

Кузя нь ардын аман хэллэг юм. Тэр гашуун хувь тавилантай, гайхуулах  юмгүй  ядуу мулгуу нэгэн. Кузьма  “нойлын ногоон”, хөөрхий Кузенькад гашуун тавилан, Кузенька хөөрхий өнчин өрөөсөн гэж ч тавлах нь тааралдана. Эндээс аваад үзвэл тэр нь догшин ширүүн хойд эхтэй байсан бололтой.

Оросын хойд нутгийнхан коми-пермынхны  «кöн тэнö кузьясыс новлöдлöны» хэллэг бий түүнийг буулгавал «чөтгөр чамайг хаагуур аваад явна вэ» гэсэн санаатай. Тэр нь чөтгөр, савдаг гэж хувирсан ч байж магадгүй. Тэднээс  ямар нэгэн сайн зүйлийг хүлээгээд хэрэггүй учраас Кузьмагийн  эх гэдэг том  занал болж тэднээс хол байх нь сайн гэсэн санаа ч байж болох юм.  Эцэст нь кузька гэж шийтгэлийн ташуурыг мөн тариа ногоог сүйтгэдэг хорхойг ч нэрлэдэг байжээ.

1984 он, АНУ

Наймдугаар сарын 11-нд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган «Таван минутын дараа Оросыг бөмбөгдөж эхлэнэ» хэмээн радиогоор ээлжит  бямба гаригийн илгээлтдээ мэдэгдлээ.

Сонсогчид цочирдон сандралдсан нь мэдээж. Түүний үг нь «Миний эх орон нэгт америкчууд аа, би өнөөдөр  шашины бүлэглэлд багтддаг  сурагч нарт төрийн сургуулиудад хичээлийн бус цагаар  чөлөөтэй цугларч болох хэтэрхий удаан хугацаанд байгаагүй эрхийг олгосон зарлигт гарын үсгээ зурсанаа мэдэгдэхэд таатай байна» гэж эхлэх ёстой байв. Гэтэл Рейган эфир эхлээгүй гээд шоглоом хийхээр шийдсэн байв.

 

Нэгэн удаа Рейган микрофон ажиллаж байна уу шалгахдаа, Польшийн засгийн газрыг «ноорхой, бөөстэй бүлэг ажилгүйчүүд» гэсэн байв.

Эх сурвалж: Vince Mannino via Legion Media

АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч зөвлөлтийн эсрэг үзэл, нэн ялангуяа ЗХУ-д түрэмгийн гадаад бодлого явуулж байснаар алдартай байв. Тэр нь ч тухайн үеийн улс төрийн алдартай бэлгэдэл болох цөмийн зэвсэг бүтээснээс хойш эрлэгийн өдрийн атомын сүйрэл хүртэл хичнээн минут үлдсэнийг харуулах  Bulletin of Atomic сэтгүүлийн хавтасны зурагт Scientists  хугацаа нь 7-3 минут хүртэл багассанд тусгалаа олжээ. Бөмбөгдөлтийн тухай  шоглоом олон улсын дуулиан босгох шахав. Харин олон нийт түүний шоглоомыг үнэлэн тэр жилдаа Рейганыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.

Ер нь яагаад улстөрчид бүдүүн бараг шоглоомыг хэрэглэнэ вэ?

Хариулт: тогтворгүй байдалд «өөрийн хүний» дүр онцгой үр дүнтэй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 59 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top