x

Нидерландын Гран-Прид Ландо Норрис түрүүлжээ

“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15 дахь гараа буюу Нидерландын Гран-Прид Их Британийн нисгэгч Ландо Норрис түрүүлжээ.

“Макларен” багийн нисгэгч Л.Норрис уралдааны замыг нэг цаг, 30 минут, 45 секундэд туулснаар нэгдүгээр байр эзэлсэн байна. “Ред Булл” багийн Макс Ферстаппен түүнээс 22.896 секундээр хоцорч барианд орсон бол “Феррари”-гийн Шарль Леклер 25.439 секундийн зөрүүгээр гуравдугаар байр эзэллээ.

Дэлхийн гурван удаагийн аварга Макс Ферстаппен энэ улиралд долоон гараанд түрүүлснээр 295 оноотой нисгэгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний араас Л.Норрис (225), Шарль Леклер (192), Оскар Пиастри (179), Карлос Сайнс (172) нар бичигдэж байна. Энэ онд Л.Норрис, Льюис Хэмилтон нар хоёр гараанд түрүүлсэн бол Жорж Рассел, Карлос Сайнс, Оскар Пиастри, Шарль Леклер нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Ред Булл” баг (434 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд “Макларен" (404), “Феррари” (370), “Мерседес” (276),  “Астон Мартин” (71) багууд орж байна.

“Формула-1”-ийн дараагийн гараа Италид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 1 цаг 1 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 1 цаг 2 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 1 цаг 3 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 1 цаг 5 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 1 цаг 8 мин АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв 1 цаг 10 мин Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм 1 цаг 20 мин Завхан аймагт цоохор ирвэс хамгаалах байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо 2 цаг 55 мин АНУ Хятад, Европын Холбоо болон бусад 14 орныг шалгаж эхэллээ 2 цаг 59 мин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна 3 цаг 6 мин Улаанбурхан өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх арга 3 цаг 11 мин Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин мөргөжээ 3 цаг 11 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна 3 цаг 12 мин Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа 3 цаг 13 мин Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо 3 цаг 14 мин УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 16 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 17 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 5 цаг 17 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 5 цаг 21 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 5 цаг 38 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top