x

Австралийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажлын бус цагаар компанийн дуудлагад хариулахаас татгалзах эрхтэй болж байна

Өнөөдөр буюу Даваа гарагаас Австрали улсад “right to disconnect” гэж нэрлэгдсэн шинэ хууль хэрэгжиж эхэлж байна.

Энэ хууль нь компанийн зүгээс ажлын бус цагаар утсаар болон интернэтээр холдогдоход “хариулахгүй байх” эрхийг ажилтнуудад олгож байгаа юм.

Ингэснийх нь төлөө ажил олгогч ажилтандаа хариуцлага тооцох эрхгүй болж байна.

Цар тахлын үеэр хүмүүсийн хувийн амьдрал болон ажлын байрны хил хязгаар алга болсноос ажлын бус цагаар гэртээ амарч байгаа ажилтан компанийнхаа дарамт шахалтад орох үзэгдэл улам эрчимжсэн гэж үздэг.

Үүнийг засаж залруулах зорилгоор шинэ хуулийг баталжээ.

“Дижитал технологиос өмнө бид ажлын дараа гэртээ хариад маргааш нь буцаж ирэх хүртлээ компанитайгаа ямар ч холбоогүй байж чаддаг байлаа. Гэтэл одоо дэлхий даяар ажлын бус цагаар, тэр ч байтугай амралтын өдрөөр цахим шуудан, мессэж, утасны дуудлага авах нь хэвийн үзэгдэл болсон” гэж Свинбурны Технологийн Их сургуулийн профессор Жон Хопкинс хуулийн ач холбогдлын талаар ярьжээ.

Өнгөрсөн онд Австралийн Хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тус улсын нэг ажилтан 2023 онд дунджаар цалин хөлсгүй 281 цаг илүү ажилласан нь мөнгөөр илэрхийлбэл 130 тэрбум австрали доллар ($88 тэрбум) болж байжээ.

Одоогоор Европ, Латин Америкийн хорь гаруй улсад Австралийн шинэ хуультай ижил төстэй хууль үйлчилдэг.

Хамгийн анх 2017 онд Франц улс ийм хуультай болж, дараа жил нь 24 цагаар утсанд хариулах үүргийг ажилтандаа даалгасан нэг компани 60,000 еврогоор торгуулж байжээ.

Мэдээж байнгын бэлэн байдалд байх шаардлага зарим төрлийн ажлын байруудад байдаг ч ажилтан өөрөө онцын шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд компанийн дуудлага, цахим шуудан зэрэгт хариулахгүй байж болох юм байна.

Компанийн удирдлагууд ч бас ийм хуультай болсноор ажлын бус цагаар ажилтантайгаа холбогдох шаардлага үнэхээр бий эсэхэд анхаардаг болох гэнэ.

Эх сурвалж: Reuters Эх сурвалж: IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top