x

К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшлээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.

К.Харрис ирэх 11 дүгээр сард болох сонгуулийг “манай улс үндэстний амьдралын хамгийн чухал” сонгууль гэж тодорхойлоод, бүх америкчуудын төлөө хүчин зүтгэх ерөнхийлөгч болно гэдгээ амлажээ.

Ингэснээр К.Харрис АНУ-ын томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд анхны эмэгтэй, Энэтхэг, Америк гаралтай ерөнхийлөгч болно.

Тэрбээр их хурлын үеэр үг хэлэх үеэрээ Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох нь яагаад “онц ноцтой” үр дагавартай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дундаж давхаргын татварыг бууруулж, хилийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрхийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ардчилсан намын их хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж, К.Харрисыг дэд Ерөнхийлөгчөөр сонгосноо амьдралдаа гаргасан “хамгийн зөв шийдвэр” гэж тодорхойлсон юм. Хоёр дахь өдөр Обамагийн гэр бүлийнхэн улс төрийн итгэл найдварыг сэргээсэн мессежийг хүргэжээ. Тэд мөн К.Харрис ерөнхийлөгчөөр сонгогдоход тулгарах улс төрийн тулаанд бэлтгэлтэй байхыг Ардчилсан намынханд уриалсан байна. Их хурлын гурав дахь өдөр Миннесота муж улсын захирагч Тим Уолз Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авч, "энэ бол нэр төрийн хэрэг" гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top