x

Ботсвана улсад 2492 каратын алмааз олджээ

Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох 2492 каратын очир эрдэнэ буюу алмааз Ботсвана улсад олдсон тухай Канадын уул уурхайн компани мэдэгджээ. Энэ бол тэртээ 1905 онд Өмнөд Африкт олдсон 3106 каратын Куллинан алмаазаас хойш олдсон хамгийн том эрдэнийн чулуу болж байна. 

Онцгой том хэмжээтэй эрдэнийн чулууг Карове уурхайгаас бүрэн бүтэн олборлосон гэж Канадын уул уурхайн “Lucara Diamond” компани пүрэв гарагт мэдээлжээ. Тус компани эрдэнийн чулууг “гайхамшигтай олдвор" гэж тодорхойлоод, түүхэн дэх хамгийн том өнгөлж засаагүй алмаазны нэг болохыг онцолсон байна.

“Том хэмжээтэй, асар их үнэ цэнтэй алмаазыг “Mega Diamond Recovery” технологийн ачаар илрүүлж олборлосон” гэж компанийн мэдээлэлд дурджээ.

2015 онд Карове уурхайд  “Lucara”-гийн олборлосон 1109 каратын "Леседи Ла Рона" алмааз нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт орж байсан юм. 2017 онд уг алмаазыг үнэт эдлэлийн “Graff” компани  53 сая ам.доллароор худалдан авчээ.

“Lucara Diamond”-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани дэлхийн хамгийн том 10 алмаазын зургааг нь олборлосон байна. Ботсванад хамгийн сүүлд олдсон эрдэнийн чулууг ойрын үед зохих ёсоор үнэлнэ гэж тэрбээр нэмж хэллээ.

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том алмааз олборлогч орон болох Ботсвана улс уул уурхайн компаниудад лиценз олгосныхоо дараа "засгийн газар хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй бол уурхайн хувьцааны 24 хувийг дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах ёстой"  гэсэн хуулийн төслийг санаачилсан байна.

Дэлхийд хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон 3106 каратын Куллинан алмаазыг 1905 онд ӨАБНУ-ын Трансвааль муж дахь Премьер уурхайгаас олж байжээ. Хожим нь уг эрдэнийн чулууг жижиглэн хуваасны заримыг нь  Их Британийн хааны титмийн шигтгээ болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top