x

Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ Каирт эхэлжээ

Газын зурваст эвлэрэл тогтоохтой холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зорилго бүхий шинэ хэлэлцээг АНУ, Израилын төлөөлөгчид Каир хотноо пүрэв гарагт эхлүүллээ гэж Египетийн эх сурвалжууд мэдээлжээ. 

ХАМАС-ын зүгээс Израилын цэргийг татан гаргахыг шаардсаны дараа Египет-Газын зурвас хоорондын хилийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний талаар зөвшилцөлд хүрэхийн тулд Египет, АНУ-ын төлөөлөгчид уулзсан гэж эх сурвалжууд хэлсэн байна. Уг саналыг Израилын төлөөлөгчдөд пүрэв гарагт танилцуулах бөгөөд Катарын төлөөлөгчид баасан гаргийн хэлэлцээнд оролцох ажээ.

Египет, АНУ, Катар улсууд Газын зурваст гал зогсоох, барьцаанд байгаа израилчууд болон палестин хоригдлуудыг суллах асуудлаар олон сарын турш сунжран үргэлжилж буй хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Газын зурвасыг дайран өнгөрдөг зарим коридор, мөн Филадельфийн коридор гэгддэг Газын зурвас болон Египетийн хоорондох хамгаалалтын бүсэд цэргээ үргэлжлүүлэн байршуулах гэсэн Израилын талаас тавьж буй шаардлагууд нь хэлэлцээр байгуулахад хамгийн том саад болж байна.

Египет болон ХАМАС бүлэглэлийнхний хувьд Филадельфийн коридороос Израилын цэргүүдийг гаргахыг эрмэлзэж байгаа аж. Газын зурвас руу зэвсэг оруулахын тулд тус газрыг ашигласан гэж Израилын тал ХАМАС бүлэглэлийг буруутгаж байгаа бол Египетийн талын мэдэгдсэнээр бол, хууль бусаар хил нэвтэрдэг замуудыг хаасан ажээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногийн эхээр Ойрх Дорнодод айлчилсан боловч хэлэлцээнд бодитой ахиц дэвшил гараагүй хэвээр байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top