x

Сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ

Сармагчны цэцэг өвчний /mpox/ эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгджээ.

Европын Холбоо, вакцин үйлдвэрлэгч Bavarian Nordic компани, АНУ, Японы зүгээс Африк тивд уг өвчний эсрэг вакциныг нийлүүлэхээ мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Африкийн CDC-ийн мэдээлснээр, вакцинуудыг ойрын хугацаанд татан авахаар төлөвлөжээ. 

Тус төвийн дарга Жан Касея вакциныг аюулгүй хадгалах, зааврын дагуу тарих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн CDC вакцин түгээх ажлыг хөнгөвчлөхийн тулд халдвар тархсан орнуудтай ложистик, харилцаа холбооны тал дээр хамтран ажиллаж байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ болон Африкийн CDC төвөөс сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын болон тивийн хэмжээнд онцгой байдал зарласан юм.

CDC-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Африкийн 13 улсад уг өвчний 17 541 тохиолдол бүртгэгдэж, 517 хүн нас барсан байна. Харин 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 96 хувь, нийт нас баралтын 97 хувь нь одоогийн дэгдэлтийн голомт болсон БНАКУ-д бүртгэгджээ. Тус улсад 16 700 батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн нас барсан байна.

Харин Өмнөд Африкт 24 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан бол Камерун улсад таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас баржээ. Мөн Бурундид 100 гаруй тохиолдол, Нигерид 39, Либерид тав, Руандад дөрөв, Кот д’Ивуар, Угандад тус бүр хоёр, Кенид нэг тохиолдол илэрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top