x

Торонд 40 жил хоригдсон заан эрх чөлөөтэй болжээ

Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.

Түүнийг 2 настай байхад нь Зимбабвегийн Хванге гэдэг үндэсний дархан цаазат газраас барьж аваад ӨАБНУ-ын нэгэн циркт авчирсан бөгөөд янз бүрийн үзүүлбэр хийхэд сургажээ. 2000-аад оны эхээр Чарлиг төрийн мэдлийн цорын ганц амьтны хүрээлэнд авчирсан байна.

Сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд биеийн байдал нь дордсоор буй Чарлиг суллахын төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн юм. Зэрлэг амьтдын эрхийг хамгаалагч EMS гэдэг сан мягмар гарагт мэдэгдэхдээ “эрх чөлөөний зүгт 4 цаг аялсны эцэст Чарли заан Лимпопо мужийн Шамбала гэдэг хувийн дархан цаазат газарт ирлээ” гэжээ.

Энэхүү “түүхэн үйл явдал” болохоос өмнө ӨАБНУ-ын засгийн газартай олон жилийн турш хэлэлцээ хийсэн бөгөөд EMS-ийн идэвхтнүүд “удаан хоригдсоны улмаас Чарли заан зовлон зүдгүүр амсаж буйг” шинжлэх ухааны үүднээс нотолсны дараа түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Чарли заан торонд хоригдсоны улмаас түүнд стрессийн шинж тэмдгүүд илэрч байна гэх дүгнэлтийг зэрлэг амьтныг хамгаалагчид хийсэн байна. Харин амьтны хүрээлэнг хариуцдаг Өмнөд Африкийн биологийн олон янз байдлыг судлах үндэсний хүрээлэн үүнд хариу өгөхдөө “олон жилийн турш циркт байсны улмаас Чарлигийн зан байдал нь ийм болсон, үүнийг өөрчлөх аргагүй” гэжээ. Гэвч ЕМС сангийнхан уг нотолгоог няцааж чадсанаар зааныг торноос нь суллажээ.

Одоо Чарлигийн амьдрах шинэ орон гэр бол олон зуун заан амьдардаг, 10 мянган га талбайг эзлэн орших дархан цаазат газар бөгөөд түүнийг малын эмч нар хяналтандаа авчээ.

ӨАБНУ-ын дархан цаазат газруудыг удирдах газрын мэдээллээр, тус улсад 25 мянган гаруй зэрлэг заан байдаг бөгөөд соёог нь авахын тулд хулгайн анчид жил бүр олноор нь хөнөөдөг байна. Мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газар ба суурин газруудын хүрээ тэлсний улмаас заануудын амьдрах орчин хумигджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 57 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top