x

Украины тал Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

ОХУ-ын нийслэл Москва хот руу өчигдөр Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсон ч ямар нэг хохирол амсаагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Үүнийг дайн эхэлсэн цагаас хойш Москваг чиглэсэн томоохон ийм халдлагуудын нэг гэж дүгнэж байна.

“Энэ бол Москва хотод дроноор халдах гэсэн бүх цаг үеийн хамгийн том оролдлогуудын нэг байлаа” гэж тус хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Нийслэлийг тойрсон агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүх дроныг байндаа хүрэхээс нь өмнө устгасныг тэр бас мэдээлжээ.

Шөнийн тэнгэрт нисэж буй дроныг устгах үеэр дэлбэрэлт болж, зогсоолд байсан автомашинуудын дохиолол дуугарч буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан байна.

Лхагва гарагийн шөнө Оросын тал Украины 45 дроныг нутаг дэвсгэр дээрээ унагасны 11 нь Москваг чиглэж байсан гэнэ.

Украинтай хил залгаа Брянск мужийн захирагч Александр Богомаз мөн газар нутагт нь томоохон агаарын довтолгоо болох үеэр 23 дроныг унагасан тухай мэдээлжээ.

Өчигдөр буюу Лхагва гараг нь Украины арми Курск мужийн нутагт, Оросын арми Донбасын фронт дээр давшилтаа үргэлжлүүлсэн өдөр байлаа.

Украины арми сүүлийн хэдэн хоногийн дотор Курск мужийн Сейм гол дээр байрладаг гурван гүүрийг устгасан бол өчигдөр Оросын армийн хөвөгч гүүр болон үүнтэй холбоотой инженерийн техник төхөөрөмжүүдийг бас устгажээ.

Ингэхдээ АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужингийн системийг ашигласан байна.

Киевийн эрх баригчид Курскийн ажиллагааны үеэр Өрнөдийн зэр зэвсгийг ашигласнаа анх удаа албан ёсоор мэдээлсэн нь энэ байлаа.

Наймдугаар сарын 6-ны өдөр Курскийн ажиллагаа эхэлснээс хойш Украины цэргийн довтолгооны улмаас 31 энгийн иргэн алагдаж, 143 хүн шархадсаны 79 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж үнэн үг шүү!
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 57 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 57 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 20 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 24 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 42 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 50 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 56 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top