x

Украины зэвсэгт хүчний Орост хийж буй довтолгоон

Фото: Украины БХЯ

Оросын зарим районууд Украины армийн довтолгоонд өртсөөр байна. Наймдугаар сарын 20-нд шилжих шөнө ямар нутаг дэвсгэрт нь аюултай байв?

Оросын зарим районуудад довтлов

Шебекино  хотыг украины арми  буудлаа гэж Белгород мужийн захирагч Вячеслав Гладков өөрийн Telegram-сувгаар мэдээлэв.

«Урдчилсан мэдээгээр  хохирогчид байхгүй. Харин олон оршин суугчтай хоёр орон сууцны байры цонхнууд хагарч, долоон суудлын машин, нэг Газель сумны хэлтэрхийд оногдсон. Буудлагын үр  дагаварыг тодотгож байна» гэж тэр бичжээ.

Мягмар гаригийн шөнө Курск муж даяар пуужингийн довтолгооны сануулга өглөө.

Telegram-суваг Colonelcassad мэдээлснээр, Курскийн хилийн  орчим минометтай пикапын галын байрлалыг  тагнуулын дрон илрүүлж, FPV операторууд  тэдэнд рон илгээн пикапыг минометчикуудтай хамт сөнөөсөн гэж мэдээнд бичжээ.

Украины зэвсэгт хүчин өмнөх өдөр нь ямар довтолгоон хийв?

Өмнөх шөнө нь  Украины онгоцны хэлбэрийн дронууд Белгород, Курск мужуудад довтолгоон хийв. Оросын агаараас хамгаалах хүчин дөрвөн дрон устгасан байна.

«Байнгын тоотой харьцуулахад энэ нь бага юм. Энэ нь тэд бөөнөөр довтлохын өмнө завсарлага авч, нөөцөлж байгаатай холбоотой болов уу» гэж цэргийн сурвалжлагч Юрий Котенок бичсэн байна.

Курск мужид Оросын арми тус бүс нутгийн дэвсгэрт цөмрөн орсон Украины бүлэглэлийг  устган нутгаасаа шахах ажиллагааг явуулж байна. Оросын нутагт хийгдэж буй довтолгооныг няцаах үеэр Украины армийн хохирол  бараг 3,5 мянган цэрэг, 50 танк, 25 явган цэргийн байлдааны машин, 45 хуягт тээвэрлэгч, 262 хуягт машин, 3 тийрэлтэт пуужингийн HIMARS, мөн бөөнөөр буудах MLRS системүүдээ алдаад байна.

SHOT Telegram сувгийн мэдээгээр, Украин Курск мужийн Сейм голын гурав дахь гүүрийг буудан гэмтээжээ. Оросын арми аюултай бүсийн оршин суугчдыг  хөвөгч гүүрээр нүүлгэн шилжүүлж байна. Нийтдээ аюултай бүсээс бараг хагас зуун мянган хүмүүсийг нүүлгэн нутгийн гүн рүү татаад байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    украйн сөнөтүгэй
    2024 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 12 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 8 цаг 53 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 9 цаг 23 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 9 цаг 42 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 13 цаг 14 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 13 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 26 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 5 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 15 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 15 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 15 цаг 29 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 15 цаг 47 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 7 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 12 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 16 цаг 18 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 16 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 16 цаг 43 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 17 цаг 30 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 18 цаг 14 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top