x

АНУ-д шилжин суурьшихаа хүлээж буй афганчуудыг Филиппинд түр байрлуулахаар болжээ

Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа АНУ-ын эрх баригчид өөрийн талд ажиллаж байсан афганчуудыг нутагтаа хүлээн авч, суурьшуулж байгаа.

Тэгвэл тэдний зарим хэсгийг АНУ-д ирэхээс нь өмнө Филиппиний нутаг дэвсгэрт түр байрлуулах тохиролцоонд хүрснээ Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Энэ хугацаанд афганчуудад шаардлагатай орон байр, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, тээврийн зардлыг АНУ-ын засаг захиргаа хариуцах юм байна.

“Филиппин улсын хамтын ажиллагааны урт удаан, эерэг түүхийг өндрөөр үнэлж, АНУ-ын холбоотон афганчуудад дэмжлэг үзүүлэх болсонд нь талархаж байна” гэж төрийн департамент мэдэгджээ.

Филиппиний нутаг дэвсгэрт хэчнээн афган хүнд виз олгох үйл ажиллагааг зохион байгуулах талаар Вашингтон, Манилагийн албаныхан ямар нэг тоо хэлээгүй байна.

Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим афган хүнийг Филиппинд түр байрлуулах гэнэ.

Уг тохиролцоо нь 2022 оны сонгуулиар ерөнхийлөгч болсон Фердинанд Маркосын засаг захиргаа АНУ-тай улам нягт хамтран ажиллах болсныг харуулж байна.

Филиппиний өмнөх ерөнхийлөгч Родриго Дутерте хоёр улсын уламжлалт түншийн харилцааг муутгаж, Хятад улстай ойртох бодлого явуулж байсан юм.

2021 онд Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа 160,000 гаруй афган хүн АНУ-д дүрвэн иржээ.

“Operation Allies Welcome” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д шилжин суурьших боломжоо хүлээж байгаа өөр олон мянган хүн гуравдагч улс оронд оршин суугаа гэсэн мэдээлэл бий.

Тэдний ихэнх нь Афганистаныг Өрнөдийн цэргүүд орхин гарахаас өмнө АНУ-ын засаг захиргаанд ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Aljazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 57 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 58 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 58 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 1 цаг 1 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 1 цаг 4 мин АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв 1 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм 1 цаг 16 мин Завхан аймагт цоохор ирвэс хамгаалах байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо 2 цаг 51 мин АНУ Хятад, Европын Холбоо болон бусад 14 орныг шалгаж эхэллээ 2 цаг 55 мин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна 3 цаг 2 мин Улаанбурхан өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх арга 3 цаг 7 мин Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин мөргөжээ 3 цаг 7 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна 3 цаг 8 мин Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа 3 цаг 9 мин Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо 3 цаг 10 мин УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 12 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 13 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 5 цаг 13 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 5 цаг 17 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 5 цаг 34 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top