x

Путин Чеченьд гэнэтийн айлчлал хийв

Владимир Путин Мягмар гаригт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг исламын шашинт Бүгд найрамдах Чечень улсад гэнэтийн айлчлал хийжээ. Сүүлийн 13 жилийн хугацаанд Путин анх удаа Чеченьд айлчилсан нь энэ юм. Түүнийг Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн биеэр угтан авсан бөгөөд тэд тусгай хүчний академид зочилжээ. Тус академид сайн дурын дайчид Украинд алба хаахын өмнөх бэлтгэлийг хийдэг. Путин тэднийг магтан сайшааж, тэдэн шиг эрчүүд байгаа цагт ОХУ ялагдашгүй гэж хэлжээ.

Украин дахь дайн эхэлснээс хойш 47 мянга гаруй байлдагч, тэр дундаа сайн дурынхан тус академид бэлтгэл сургуулилалт хийсэн гэж Кадыров телеграмдаа мэдэгджээ.

ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө Оросын засгийн газартай олон жил тэмцсэн чеченьчүүд энэ дайнаар зарим нь Украинд, зарим нь ОХУ-д хоёр талд байлдаж байна. Чеченийн тусгаар тогтнолыг дэмжигч агсан Жохар Дудаевт үнэнч сайн дурынхан Украиныг дэмждэг.

Путин айлчлалын хүрээнд Кадыровын эцэг, Чеченийн удирдагч асан Ахмат Кадыровын бунхан, нийслэл Грозный дахь командлалын байр, сүмээр зочилжээ. Төгсгөлд нь Чеченийн удирдагчтай хэлэлцээ хийв. Энэ үеэр удирдагч Рамзан Кадыров Чеченьд Украинчуудтай тулалдахад бэлэн хэдэн 10 мянган нөөц хүчин байгаа гэж мэдэгдэв. Тэднээс Курск руу илгээх эсэхийг тодорхой мэдээлээгүй.

Энэхүү гэнэтийн айлчлалын зорилгыг Путин ч, Кадыров ч тайлбарлаагүй. Гагцхүү Путиныг завгүй хуваарь хүлээж байгаа гэсэн мэдэгдлийг л Кадыров хийжээ.

Чечень дэх айлчлалаас өмнө Путин Хойд Осетийн Кавказын Беслан хотод очжээ. Тэнд Путин 2004 онд исламын дайчдын сургуулийн халдлагаар амь үрэгдсэн хүүхдүүдийн ээжүүдтэй анх удаа уулзсан байна. Уг халдлагаар 330 гаруй хүн нас барсан.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хилийн чанадад очиж авлига авсан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн өмнө дуудъя 20 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 1 цаг 36 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 1 цаг 46 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 2 цаг 46 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 2 цаг 47 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 2 цаг 48 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 2 цаг 58 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 2 цаг 58 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 59 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 4 цаг 48 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 4 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 41 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 6 цаг 54 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 7 цаг 4 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 20 цаг 57 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 20 цаг 58 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 21 цаг 0 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 21 цаг 1 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 21 цаг 1 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top