x

Кишидагийн орыг Батлан хамгаалахын сайд асан залгамжилж магадгүй

Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуулт үүссэн. Түүний орыг залгамжлан ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа Японы засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн билээ. Горилогсдын хэн нь ерөнхий сайд болох өндөр магадлалтайг урьдчилсан байдлаар тодруулахаар Киодо агентлаг Бямба гаригаас хойш гурван өдрийн турш улс даяар санал асуулга явуулжээ.

Санал асуулгын дүнг Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 25.3 хувиар тэргүүлжээ. Иргэд түүнийг Кишидаг залгамжлахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байна.

Түүний араас Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.6 хувиар, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи 10.1 хувиар удаалав. Харин Либерал ардчилсан намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгыг Шинжиро Коизүми 24.2 хувиар тэргүүлж, Ишиба 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт өнгөрсөн онд холбогдсон. Энэ хэргийн хариуцлагыг хүлээхийн тулд сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ Кишида зарласан билээ.

Тэгвэл Кишида ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч эрх баригч намд итгэх итгэл сэргэхгүй гэж судалгаанд оролцогчдын 78 хувь нь хариулсан байна. Мөн санал асуулгад оролцогчдын 66.8 хувь нь Кишидаг намын дарга болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж үзжээ. Ердөө 25.4 хувь нь Кишидаг огцрох шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байна.

67 настай Шигэрү Ишибагийн хувьд нам дотроо тийм ч өндөр нэр хүндтэй биш гэдэг. Өнөөг хүртэл тэр Либерал ардчилсан намыг удирдахаар дөрвөн ч удаа оролджээ. Өдгөө 43 настай Шинжиро Коизүми нь 2001-2006 онд Япон улсыг харьцангуй өндөр үнэлгээтэй удирдаж байсан ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү юм. Харин санал асуулгын гуравдугаар байранд орсон Санаэ Такаичи нь эмэгтэй улстөрч бөгөөд хатуу үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: JAPAN TODAY

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 48 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 58 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 1 цаг 58 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 1 цаг 59 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 2 цаг 0 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 2 цаг 10 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 2 цаг 10 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 11 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 4 цаг 0 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 4 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 4 цаг 12 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 53 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 6 цаг 6 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 6 цаг 16 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 20 цаг 9 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 20 цаг 10 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 20 цаг 12 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 20 цаг 13 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 20 цаг 13 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 20 цаг 14 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top